🏦МХБ-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашгаа тарааж эхэллээ

МХБ-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашгаа тарааж эхэллээ | Хуулийн булан: Ногдол ашиг хуваарилалтын зохицуулалт | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

💸МХБ-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашгаа хөрөнгө оруулагчдын дансанд байршуулж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж-д бүртгэлтэй 46 компани 2025 оны цэвэр ашгаасаа нийт 946 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна.

Ногдол ашгийн бүтэц өмнөх жилүүдийн адил томоохон компаниуд дээр төвлөрсөн хэвээр байна. Салбарын хувьд банкны салбар тэргүүлэх байр сууриа хадгалж, нийт ногдол ашгийн 57 орчим хувь буюу 545 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Энэ нь банкны салбарын ашигт ажиллагаа болон активын өсөлт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгааг илтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн компаниуд ногдол ашгаа үе шаттайгаар олгож, хөрөнгө оруулагчдын дансанд байршиж эхлээд байна.

Ногдол ашгийн орлогоо хэрхэн үр ашигтай зарцуулах вэ?

Практикт ногдол ашгаа хүлээн авсны дараа хувьцаагаа зарах хандлага түгээмэл ажиглагддаг. Үүний нөлөөгөөр жил бүрийн 3–4 дүгээр саруудад зах зээлд богино хугацааны дарамт үүсэж, хувьцааны ханшид буурах хөдөлгөөн илрэх нь бий.

Харин ногдол ашгаас орж ирсэн мөнгийг дахин хөрөнгө оруулалтад ашиглах нь дараах давуу талуудтай:

  • Зах зээлийн хөрвөх чадвар болон арилжааны идэвхийг дэмжинэ

  • Худалдан авах эрэлтийг нэмэгдүүлж, үнийн огцом савлагааг сааруулна

  • Ханшийн түр зуурын бууралтыг ашиглан хувьцааг харьцангуй хямд үнээр худалдан авах боломж бүрдэнэ

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.

  • 🏭 Барилга - 20%

⚖️Хувьцаат компанийн ногдол ашиг хуваарилалтын зохицуулалт

Энэхүү нийтлэлээрээ хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг компаниас хэрэгжүүлэхэд хуулиар хэрхэн зохицуулсныг та бүхэнд тоймлон хүргэж байна. Үүнд:

Ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг хэн, хэзээ гаргах вэ?

  • ХК-ийн хувьд ТУЗ гаргахаар зохицуулсан байдаг. (КТХ-ийн 46.1)

  • Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. (КТХ-ийн 46.5)

Ногдол ашиг тараах шийдвэрт юу юу тусгах вэ?

  • Шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана. (КТХ-ийн 46.1)

  • Нэрсийн жагсаалт буюу бүртгэлийн өдрийг тухайн шийдвэрт тусгах бөгөөд бүртгэлийн өдрөөр та хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан нөхцөлд ногдол ашиг авах эрх албан ёсоор баталгааждаг.

Ногдол ашгийг мөнгөнөөс өөр зүйлээр тарааж болох уу?

  • Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно. (КТХ-ийн 46.7)

  • Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна. (КТХ-ийн 46.4)

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд