- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🔔“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
🔔“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
| 📌“Инвескор Өсөлт” урьдчилсан захиалга | 💳 АНУ зээлийн карт | Гренланд, АНУ, 👉Дани | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📌“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.


🔔Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
🔵Инвескор ББСБ нь компанийн засаглалаараа тэргүүлэгч төдийгүй нийт хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлийн 9.3%-ийг, цэвэр зээлийн багцын дүнгээр 8.5%-ийг бүрдүүлж буй Монгол Улсын Тэргүүлэгч ББСБ юм. Тус компани нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” зээлжих зэрэглэлтэй бөгөөд хөрөнгийн зах зээлд 3 дахь удаагаа ХБҮЦ гаргаж буй туршлагатай байгууллага юм.
ИНВЕСКОР ӨСӨЛТ ХБҮЦ-ны нөхцөл:
Нэгж үнэ:100,000₮
Хүүгийн татвар: 5%
Хугацаа: 18 сар
Хүү төлөлт: 3 сар тутам
Нийт дүн: 50.0 тэрбум₮
Үндсэн төлбөр:12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн хугацааны эцэст төлнө.
Хэрэв та дотоодын тэргүүлэгч компанийн гаргасан өгөөж өндөр, эрсдэл багатай ХБҮЦ-д хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдоорой.

💳АНУ ЗЭЭЛИЙН КАРТЫН ХҮҮГ 10 ХУВИАР ХЯЗГААРЛАЖ МАГАДГҮЙ.

🔵JPMorgan Chase-ийн санхүүгийн захирал Жереми Барнум Ерөнхийлөгч Дональд Трамп-ын зээлийн💳картын хүүг 1 жилийн хугацаанд 10%-иар хязгаарлах шаардлагыг банкны салбар эсэргүүцэж, шүүхэд хүртэл тэмцэж магадгүй гэж мэдэгдлээ.
🔵Түүний хэлснээр ийм хязгаарлалт нь хэрэглэгчдэд ашигтай мэт харагдавч бодит байдал дээр зээлийн 💳 картын тоо багас ч, зээлийн хүртээмж хумигдаж, улмаар хэрэглээ болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Одоогоор АНУ-д зээлийн картын хүүг хуульчилж дээдлэх тодорхой хууль байхгүй, Трампын шаардлага хэрхэн хэрэгжих нь ч тодорхойгүй байна.
🔵Банкнуудын үзэж буйгаар хүүг хүчээр бууруулбал ашиггүй болсон картуудыг хаахад хүрч, энэ нь хэрэглэгчид, эдийн засаг, бизнесүүдэд нийтэд нь хохиролтой. Үүнээс гадна нисэх компани, жижиглэн худалдаачид зэрэг олон салбар картаар дамжуулан ихэнх орлого олдог тул уг бодлого нь бүхэл салбарыг донсолгох эрсдэлтэй гэж анхааруулж байна. Одоогийн байдлаар зээлийн 💳 картын хүү 22 орчим байгаа.

ГРЕНЛАНД АНУ-ААС ТАТГАЛЗАЖ, 👉 ДАНИЙГ СОНГОЛОО.

🔵Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын Гренландыг өөрийн хяналтад авах мэдэгдлүүдэд тодорхой хариу өгч, “Хэрэв одоо сонголт хийх шаардлагатай бол бид АНУ-аас илүүтэй Данийг сонгоно” гэж мэдэгдлээ.
🔵Тэрээр Гренланд НАТО, Данийн Хаант улс болон Европын Холбоотой хамт байх байр сууриа тодорхой илэрхийлсэн байна. Сүүлийн үед Трамп Гренландыг үндэсний аюулгүй байдлын хувьд стратегийн ач холбогдолтой, мөн Орос, Хятадын нөлөөнөөс сэргийлэхийн тулд АНУ-д хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдсэн.
🔵Дотооддоо санал асуулга явуулж Гренландын иргэдийн дийлэнх нь АНУ-ын хяналтад орохыг эсэргүүцэж, харин Данитай холбоотой хэвээр байх эсвэл бүр бие даах байр суурийг илүүд үзэв.
🔵Үүний зэрэгцээ Дани улс Гренландад эрүүл мэнд, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Арктикийн батлан хамгаалалтаа бэхжүүлэхээр F-35 сөнөөгч онгоц худалдан авч буйгаа зарлаад байна.
⚙️ АНУ-ААС ХЯТАД РУУ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ЧИП НИЙЛҮҮЛНЭ.

🔵Мягмар гарагт АНУ Nvidia-гийн H200 хиймэл оюун ухааны чипийг БНХАУ руу экспортлох зохицуулалтыг зөөлрүүлсэн бөгөөд Холбооны бүртгэлд дурдсанаар энэ шийдвэр нь өндөр хүчин чадалтай AI чипүүдийн нийлүүлэлтийг эхлүүлэх боломжийг нээж байна.
🔵Гэхдээ H200 чипийг Хятад руу экспортлохын өмнө АНУ-ын Худалдааны яам тэдгээрийг гуравдагч талын туршилтын лабораториор шалгуулж, хиймэл оюун ухааны техникийн чадамжийг нь баталгаажуулах шаардлага тавьжээ.
🔵 Мөн Nvidia компани АНУ-ын дотоод зах зээлд H200 чипийн хангалттай нөөц байгаа гэдгийг албан ёсоор баталгаажуулсны дараа л Хятад руу экспорт хийх боломжтой болох юм. АНУ Хятадад H200 чип нийлүүлэхийг бүрэн нээсэн биш, харин хатуу хяналттай, нөхцөлт экспортын суваг бий болгосон байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
