• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢Хувьцаат компаниуд ногдол ашгийг хагас жилээр хуваарилах боломжтой боллоо (1)

📢Хувьцаат компаниуд ногдол ашгийг хагас жилээр хуваарилах боломжтой боллоо (1)

| 📈 ГОЛОМТ БАНК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА | 📢АНУ-ын инфляц саарч, хүү буурах хүлээлт нэмэгдлээ | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📈 ГОЛОМТ БАНК ХК 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

🔵“Голомт банк” ХК 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 80 /наян/ төгрөг буюу нийт 64.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно.

Ногдол ашиг тараах зөвшөөрлийг Монголбанкнаас авсны үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу ногдол ашгийг 2026 оны 4-р сард багтаан тараахаар төлөвлөж байна.

💲АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ДАВУУ ТАЛ

🔵Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална.

🔵Ам.долларын бонд эзэмшигч нь ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой.

🔵Гадаад валютын орлоготой гадаад худалдаа, гадаад арилжаа, ам.долларын хуримтлалтай хувь хүн, албан байгууллагад тохиромжтой.

🔵Засгийн газрын бонд эзэмшигч нь үнэт цаасаараа тендерийн баталгаа гаргуулах боломжтой.

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

📢АНУ-ын инфляц саарч, хүү буурах хүлээлт нэмэгдлээ

2026 оны 1-р сард АНУ-ын инфляц хүлээлтээс бага гарч, үнийн өсөлт саарч эхэлж буй дохио зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.

АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн дүнгээр 2.4% өссөн нь өмнөх сараас 0.3 нэгжээр буурч, 2025 оны 5-р сараас хойших хамгийн бага түвшин болжээ. Харин хүнс, эрчим хүчийг хассан суурь инфляц 2.5% гарч, 2021 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Сарын дүнгээр үнийн өсөлт харьцангуй тогтвортой байсан бөгөөд орон сууцны зардлын өсөлт саарч, эрчим хүчний үнэ буурсан нь инфляцыг намжаахад голлон нөлөөлжээ. Хүнсний үнэ бага зэрэг өссөн ч шатахуун, автомашины үнэ тогтвортой, зарим бүтээгдэхүүний үнэ буурсан байна.

📢Өнөөдрийн байдлаар ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниуд

📈Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчид ихэвчлэн зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг хүртэнэ гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр хувьцаанаас хоёр төрлийн өгөөж авах боломжтой байдаг. Нэгдүгээрт, ханш өсөх үед капиталын ашиг хүртэнэ. Хоёрдугаарт, компанийн ашигт ажиллагаанаас хамааран ногдол ашиг хэлбэрээр тогтмол мөнгөн урсгал авах боломж бүрддэг.

Ногдол ашиг нь хамгийн бодит өгөөжид тооцогддог. Учир нь хувьцааны ханш зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалдаг бол ногдол ашиг нь компанийн олсон ашгаас шууд хуваарилагддаг орлого юм. Иймээс урт хугацааны хөрөнгө оруулагчид ашигт ажиллагаа тогтвортой, ногдол ашиг тараадаг компаниудыг илүү сонирхох нь түгээмэл байдаг.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд