AI-ийг эрэлт: Super Micro-ийн захиалга түүхэн дээд түвшинд хүрлээ

AI-ийн эрэлт: Super Micro-ийн захиалга түүхэн дээд түвшинд хүрэв | Оросын түлшний хомсдол: Москваг нэн тэргүүнд хамгаална | Viber сувагт нэгдээрэй |

🖥️AI сервер үйлдвэрлэгч Super Micro Computer 60 тэрбум ам.доллараас давсан шинэ захиалга авснаа мэдэгдэж, ашигт ажиллагааны төсөөллөө эрс нэмэгдүүлсэн байна. Энэхүү мэдээний дараа компанийн хувьцааны ханш 17.5%-иар өсөв.

Технологийн томоохон компаниуд болон үүлэн үйлчилгээ үзүүлэгчид хиймэл оюун ухааны дата төвийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж буй нь AI серверийн эрэлтийг өндөр түвшинд хадгалж байна.

Энэхүү үзүүлэлт нь AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт саараагүй, харин зах зээлийн эрэлт хүчтэй хэвээр байгааг харуулж байгаа бөгөөд AI экосистемтэй холбоотой компаниудын өсөлт өндөр хэвээр байгааг дахин харууллаа. 

Оросын түлшний хомсдол: Москваг нэн тэргүүнд хамгаална

⛽Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, тавдугаар сараас хойш улс даяар түлшний нийлүүлэлтэд хүндрэл үүсээд байсан билээ. Үүний улмаас зуны эхээр бензиний үйлдвэрлэл дотоодын улирлын дундаж хэрэглээнийхээ 65%-д хүрч буурчээ. Хомсдолыг бууруулахын тулд ОХУ Сибирь, Уралын бүс нутгаас түлшний нийлүүлэлтийг Москва руу чиглүүлж, Беларус болон Энэтхэгээс импортоо нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд Москва болон ойр орчмын бүсийн шатахууны нийлүүлэлт долдугаар сарын дунд үе гэхэд тогтворжсон байна.

Харин ОХУ-ын эзэмшилд байгаа Крымын хойг түлшний хомсдолд хамгийн их өртөж, шатахууны хязгаарлалт болон зарим үйл ажиллагааны хязгаарлалт хэрэгжүүлж эхэлсэн байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд