• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • АНУ-Ираны хэлэлцээр үргэлжилж байгаа ч ормузын хоолой асуудал дагуулж байна

АНУ-Ираны хэлэлцээр үргэлжилж байгаа ч ормузын хоолой асуудал дагуулж байна

АНУ–Ираны энхийн хэлэлцээ үргэлжилж байна | OpenAI-ийн IPO Microsoft-д асар том боломж болж авчирна | Viber сувагт нэгдээрэй |

ыы

👆АНУ–Ираны энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч ормузын хоолой асуудал дагуулж байна

АНУ болон Ираны хооронд өнгөрсөн долоо хоногт байгуулсан түр эвлэрлийн гэрээний дагуу анхны өндөр түвшний хэлэлцээ болсон билээ. Гэвч энхийн үйл явц эхэлж буй энэ үед Иран Ормузын хоолойн усан тээврийг дахин хааснаа зарлаж, бүс нутгийн нөхцөл байдал дахин хурцдах эрсдэл үүсээд байна.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч JD Vance Ираны төлөөлөгчидтэй уулзаж, харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Donald Trump Ираныг Ливан дахь холбоотон хүчнүүдээ зогсоохгүй бол дахин цэргийн цохилт өгөхөд бэлэн гэж анхаарууллаа.

Энэ удаагийн уулзалтаар Ираны цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцээгүй байна. Ираны тал эхний ээлжид гэрээний хэрэгжилт, ялангуяа Ливан дахь гал зогсоох нөхцөлийг хангах асуудалд төвлөрөхөө мэдэгдэв.

Хэрэв Ормузын хоолой дахин бүрэн нээгдэж, энхийн хэлэлцээ үргэлжилбэл газрын тосны үнэ дарамттай хэвээр байж, инфляцийн эрсдэл буурна. 

⚙️OpenAI-ийн IPO Microsoft-д асар том боломж болж авчирна

Хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчдийн нэг болох OpenAI ойролцоогоор 1 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр төлөвлөж байна. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл хамгийн их ашиг хүртэх компаниудын нэг нь Microsoft байх магадлалтай.

Microsoft 2019-2023 оны хооронд OpenAI-д нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед энэ хөрөнгө оруулалтаас 92 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр үүнээс хэд дахин өндөр үнэ цэнэ бий болжээ.

2026 оны эхээр OpenAI түүхэн дэх хамгийн том хувийн хөрөнгө босголтыг хийж, нийт 122 тэрбум ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлснээр компанийн үнэлгээ 852 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний үр дүнд Microsoft-ийн эзэмшдэг 26.79%-ийн хувьцааны үнэ цэнэ ойролцоогоор 228 тэрбум ам.доллар болж өсжээ.

Өөрөөр хэлбэл Microsoft-ийн 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 17 дахин өссөн гэсэн үг юм.

Гэхдээ Microsoft-ийн ашиг зөвхөн хувьцааны үнэ цэнээр хязгаарлагдахгүй. OpenAI нь Microsoft-ийн Azure үүлэн тооцооллын үйлчилгээг ашиглахаар урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд ирэх жилүүдэд нийт 250 тэрбум ам.долларын Azure үйлчилгээ худалдан авахаар тохиролцсон байна.

Мөн OpenAI IPO хийсний дараа Microsoft хүсвэл эзэмшлийнхээ тодорхой хэсгийг зах зээл дээр зарж, их хэмжээний бэлэн мөнгө босгох боломжтой. Энэ хөрөнгийг дата төвүүд, AI серверүүд болон бусад дэд бүтцийн хөрөнгө оруулалтад ашиглах магадлал өндөр гэж тооцоолж байна.

Тиймээс OpenAI-ийн IPO нь зөвхөн OpenAI-ийн хувьд биш, харин Microsoft-ийн хувьцааны үнэ цэнэ болон ирээдүйн өсөлтийн хамгийн том хөшүүргүүдийн нэг болж магадгүй байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд