🔔“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ ЗЭЭЛИЙН БАГЦИЙН МЭДЭЭЛЭЛ

| “Инвескор Өсөлт” зээлийн багц📌| Трамп 25%-ийн тариф☝️| Alibaba-гийн хувьцаа💲| Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📌“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

🔔Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

🔵“Инвескор Өсөлт” ХБҮЦ нь 50.0 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх бөгөөд нийт 61.1 тэрбум төгрөгийн үнийн бүхий зээлийн багцаар баталгаажсан. Зээлийн багц нь автотээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 100 хувь хэвийн зээлээс бүрдэх ба багц дахь зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь 171.7 тэрбум төгрөг байна. Тус багцаас орж ирэх мөнгөн хөрөнгөөр ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлөлтийг хийхэд хангалттай байна.  

ИНВЕСКОР ӨСӨЛТ ХБҮЦ-ны нөхцөл:

  • Нэгж үнэ:100, 000₮

  • Хүүгийн татвар: 5%

  • Хугацаа: 18 сар

  • Хүү төлөлт: 3 сар тутам

  • Нийт дүн: 50.0 тэрбум₮

  • Үндсэн төлбөр:12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн хугацааны эцэст төлнө.

Хэрэв та дотоодын тэргүүлэгч компанийн гаргасан өгөөж өндөр, эрсдэл багатай ХБҮЦ-д хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдоорой.

АНУ ИРАНД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ.

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг ямар арга хэмжээ авах талаар янз бүрийн хувилбарыг судалж эхэлсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Түүнд цэргийн цохилт өгөхөөс эхлээд кибер халдлага, эдийн засгийн дарамт үзүүлэх зэрэг цэрэг ашиглахгүй арга хэмжээ хүртэл багтсан төлөвлөгөөнүүдийг танилцуулсан байна.

🔵Сүүлийн өдрүүдэд Иранд олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, засгийн газар тэднийг хүчээр дарж байгаа үйл явдал өрнөж байгаа. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр гурван долоо хоногийн дотор 500 гаруй хүн амь үрэгдэж, засгийн газар интернэтийг тасалж, хяналтаа чангатгаад байна.

🔵Иран улс 1979 оноос хойш шашны дэглэмтэй улс бөгөөд өнөөдөр Дээд удирдагч Аятолла Али Хаменей эрх барьж байна. Тус улс 50 хувиас давсан инфляцтай, эдийн засаг нь хүнд байдалд орсон нь олон нийтийн бухимдлыг улам нэмэгдүүлжээ.

💰ТРАМП ИРАНТАЙ ХУДАЛДАА ХИЙДЭГ БҮХ УЛСАД 25 ХУВИЙН ТАРИФ НОГДУУЛНА ГЭЖ ЗАРЛАЛАА.

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай ямар нэгэн байдлаар бизнес хийдэг аль ч улсад АНУ руу оруулах бүх бараанд 25 хувийн тариф ногдуулна гэж мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж өөрийн Truth Social сүлжээнд бичсэн байна.

🔵Энэ алхам нь АНУ Ираныг эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлах зорилготой бөгөөд Иранд үргэлжилж буй өргөн хэмжээний засгийн газрын эсрэг жагсаал, олон хүний амь нас хохирч буй нөхцөл байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Мөн Ираны засгийн газар жагсагчдыг цус урсган дарсаар байвал цэргийн арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй гэж анхааруулсан байна.

🔵Өөрөөр хэлбэл, Ирантай нефть, бараа, үйлчилгээний бизнес хийж байгаа улс орнууд АНУ-тай хийх худалдаандаа 25 хувийн нэмэлт татвар төлөх эрсдэлтэй боллоо. Энэ нь Ирантай бизнес хийхийг дэлхий дахинд эдийн засгийн хувьд асар өндөр эрсдэлтэй болгох зорилготой юм.

💰ALIBABA-ГИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БАГААР ҮНЭЛЭГДСЭН ХЭВЭЭР БАЙНА.

🔵Alibaba компанийн хувьцаа огцом өссөн нь хоёр үндсэн шалтгаантай байлаа. Нэгдүгээрт, Хятадын засгийн газар “AI + Үйлдвэрлэл” нэртэй үндэсний томоохон стратегиа зарлаж, хиймэл оюуныг үйлдвэрлэлийн бүх салбарт нэвтрүүлэх, инновацлаг компаниудыг санхүүжилтээр дэмжих, судалгаа хөгжүүлэлт, робот, квант технологи, 6G холбоонд их хэмжээний хөрөнгө оруулах бодлого баримтлахаа илэрхийлсэн.

🔵Энэ нь Хятадын үйлдвэрүүдийг бүрэн дижиталчлах, автоматжуулах зорилготой бөгөөд ийм шилжилтэд Alibaba-гийн cloud болон AI платформууд зайлшгүй хэрэгтэй учраас хөрөнгө оруулагчид тус компанийг энэ бодлогын хамгийн том ашиг хүртэгч гэж үзэж эхэлсэн юм.

🔵Хоёрдугаарт, Alibaba-гийн хөгжүүлсэн Qwen хиймэл оюуны загвар дэлхий даяар маш хурдтай тархаж, Hugging Face платформ дээр 700 саяаас давсан таталт авсан нь түүний бодит хэрэглээ, бизнесийн боломжийг баталлаа.

🔵Эдгээр хүчин зүйлсийг нийлүүлэн харахад Alibaba нь Хятадын үндэсний AI стратегийн гол цөмд орж, cloud болон хиймэл оюуны өндөр ашигтай бизнесээ тэлэх боломж бүрдэж байгаа бөгөөд одоогийн үнэлгээ нь дэлхийн том технологийн компаниудтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Иймээс зах зээл Alibaba-г 2026 онд Хятадын AI-ийн өсөлтийн хамгийн том ялагчдын нэг гэж үзэж, хувьцааг нь идэвхтэй худалдан авч эхэлснээр BABA-гийн үнэ огцом өсөж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд