• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 Иении ханш чангарснаар зах зээл унах уу? | Голомт банкны💵 бондод хөрөнгө оруулах боломж | АНУ-ын бодлогын хүү буурах уу? (1)

📢 Иении ханш чангарснаар зах зээл унах уу? | Голомт банкны💵 бондод хөрөнгө оруулах боломж | АНУ-ын бодлогын хүү буурах уу? (1)

📍Intel - Хүнд баидалд | Бодлогын хүү - Хүлээлт | Төлбөриин тэнцэл - Алдагдалтаи

 

Техник шинжилгээ: USD/JPY ханшийн хандлага хаачих вэ? 👉Иений ханш чангарснаар зах зээл унах уу? 

Тэмдэглэгээ

  • USD/JPY унах = Иен чангарна 

  • USD/JPY өснө = Иен суларна 

Керри арилжаа= Бага хүүтэй валютаар зээл авч өндөр өгөөжтэй хөрөнгүүдэд байршуулах 

Иенийн ханшийг яагаад чухалчлах ёстой вэ?

  • Өнгөрсөн 📝7 хоногийн даваа гарагт дэлхийн хувьцааны зах зээл болон дижитал хөрөнгийн үнэлгээ огцом унасан нь Японы иений арилжааны зогсолттой холбоотой байлаа.

    S&P Global Broad Market Index нь дэлхийн 14,000 гаруй хувьцааны үнэлгээг хэмждэг бөгөөд энэ өдөр 📉3.3%-иар буурсан нь сүүлийн 2 жилд тохиолдож байгаагүй томоохон уналт байв.

    Мөн 👉Токиогийн Хөрөнгийн Зах Зээлийн Үнэлгээний Индекс (TOPIX) 3 өдрийн дотор 20%-иар буурч, түүхэндээ хамгийн том уналтыг үзүүлэв.  

Бага хүүтэй 💵валютаар, жишээ нь Японы иен эсвэл Швейцарийн франкыг зээлээр авч, илүү өндөр өгөөжтэй хөрөнгүүдэд хөрөнгө оруулахыг керри арилжаа (Carry trade) гэдэг.

Энэ стратеги Японы Төв банкны удаан хугацаанд барьсан тэг хүүгийн бодлогоос шалтгаалж удаан хугацаанд ашигтай байсан.

  • Гэвч 🔈сүүлийн үед Японы Төв банк (BOJ) хүүг 0.1-0.25%-д өсгөж, иений ханш АНУ-ын долларын эсрэг хүчтэй чангарахад хүргэсэн юм. Японы валютын ханш өсөх нь тухайн улсын экспортын бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадваргүй болгож, хувьцааны зах зээлд дарамт учруулдаг. 

Уналтын дараа 📉Японы Төв банкнаас зах зээлийн тогтворгүй байдлыг зөөлрүүлэхийн тулд хүүг дахин нэмэхээ хойшлуулж, зах зээлд тодорхой хэмжээний тайвшралыг бий болгосон. Гэхдээ иений өсөлт болон кэрри арилжааны зогсолт нь цаашид зах зээлд хүчтэй нөлөөлсөөр байх магадлалтай. 

  • USD/JPY-ийн өнөөгийн байдал

  • Техник шинжилгээгээр тогтоогдсон түвшнүүд 

  • RSI үзүүлэлт

  • Дүгнэлт👇

Intel корпораци хүнд байдалд орсон уу?

Intel корпораци чипний зах зээлд эзлэх байр сууриа хадгалахад хүндрэлтэй тулгарч, 🔦Nvidia зэрэг өрсөлдөгч компаниудаас хоцорч байна.

Зах зээлд уламжлалт чипний эрэлт буурч, хиймэл оюун ухааны (AI) чипнүүдийн эрэлт нэмэгдэж байна.

  • Тиймээс тус компани өндөр технологийн 💻AI чип хөгжүүлэх, бусад компанид зориулсан чип үйлдвэрлэх ажилдаа анхаарч байгаа бөгөөд Тайваны TSMC компанитай өрсөлдөхүйц байна гэж үзэж байна.

Гэхдээ 👆 энэ нь Intel-ийн зардлыг нэмж, ашгийг бууруулсан тул зардлаа хэмнэх шаардлагатай тулгарснаар ногдол ашгаа зогсоож, нийт ажилтныхаа 15%-ийг цомхотгохоор болсон юм.  

Tech Technology GIF by Intel

  • Мөн тус компани Британийн чип үйлдвэрлэгч Arm Holdings компанийн 💵1.18 сая ширхэг хувьцаагаа зарж, ойролцоогоор 146.7 сая ам.доллар олсон гэж Ройтерс мэдээллээ.

Энэ оны эхнээс Intel-ийн хувьцааны үнэ 59%-иар унасан бөгөөд энэ сарын 2-нд компанийн ногдол ашгаа зогсоосны дараа 26%-иар нэмж буулаа.

 

Үйлдвэрлэгчдийн үнийн өсөлт саарснаар бодлогын хүү буурах хүлээлт өсөв 


Өчигдөр АНУ-ын үйлдвэрлэгчдийн 7 сарын үнийн индекс (PPI)-ийг зарлахад хүлээлтээс доогуур буюу өсөлт нь📉 саарсан байна. Тодруулбал:

  • Үйлдвэрлэгчдийн үнийн индекс сарын дүнгээр 0.1%-иар өссөн ч эдийн засагчдын хүлээж байсан 0.2%-ийн өсөлтөөс бага байв.

  • Жилээр нь тооцвол PPI 2.2%-иар өссөн нь урьдчилсан таамаглал болох 2.3%-иас доогуур байгаа юм. 

  • Хоол хүнс, эрчим хүчний хэлбэлзэлтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг хассан PPI сарын дүнгээр  мөн өөрчлөлтгүй байсан нь эдийн засагчдын хүлээлт 0.2%-иас доогуур байна.

  • Жилийн дүнгээр тус PPI 2.4%-иар өссөн нь урьдчилсан таамаг болох 2.7%-ийн өсөлтөөс бага байв. 

Хүлээлтээс бага гарсан 📝PPI тайлан нь ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулахыг дэмжиж буй хүмүүст эерэг дохио өгч байна. Энэ мэдээлэл нь өнөөдөр орой зарлагдах хэрэглээний үнийн индексийг бага гарах хүлээлтийг улам нэмж байна.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Төрийн сангийн бондуудын өгөөж огцом буурч, 9 сард хүүгийн өсөлтөөс зайлсхийж, бууруулах хүлээлт нэмэгдэж байна.

Төлбөрийн тэнцэл 57 сая ам.долларын алдагдалтай гарлаа

2024 оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарч буйн илрэл болж 👉төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Энэ нь эдийн засгийн голлох үзүүлэлтийн нэг болох барааны импортын эрс өсөлттэй шууд холбоотой юм байна.

Өөрөөр хэлбэл, 🚉гадаадаас авсан бараа, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнээр худалдааны ашиг буурч, төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөллөө.

Өмнөх онуудтай харьцуулахад энэ удаагийн 📉төлбөрийн тэнцлийн алдагдал нь сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, 2021 оны үзүүлэлттэй ойролцоо гарчээ.

Урсгал дансны хувьд ч сөрөг үзүүлэлттэй

Аялал жуулчлалын салбар ч алдагдалтай

  • 2024 оны ✈️эхний хагас жилд Монгол Улсад гадагшаа чиглэсэн аяллын зардал дотоодод орсон аяллын орлогоос давж, 536 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад 37 хувиар өссөн нь эдийн засгийн хувьд ихээхэн дарамт болж байна.

Гэхдээ хөрөнгийн дансны үзүүлэлтүүд

  • Тус үзүүлэлт харьцангуй эерэг гарч, 2024 оны эхний хагас жилд 💵78.3 сая ам.долларын ашигтай байна.

Хөрөнгө оруулалтын урсгалын хувьд

  • Тус үзүүлэлт мөн эерэг чиглэлтэй байгаа нь Монгол Улсад итгэл хүлээлгэж буй✌️хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг харууллаа.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-19

Golomt Capital Championship-2 уралдааны 🎖️ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 19 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 📊225.45%-тай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 7.2%-иар дээшилсэн үзүүлэлт юм.

Энэ нь зах зээлд уналт ажиглагдаж, VIX индекс 8 сарын 2-ны өдөр өссөн ч ТОП-10 оролцогчийн өгөөж тасралтгүй өсөлттэй байгааг харуулж байна.

Зах зээлд тохиолдож буй тодорхойгүй байдал, эрсдэл нэмэгдсэн үед ч ТОП оролцогчид ✌️ тогтвортой амжилт гаргаж чаджээ.

Харин нийт харилцагчийн өгөөж (08/05-08/09) -0.68%-тай байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн уналт болох 0.04%-иас давсан үзүүлэлт боллоо.

 

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

  • Apple Inc (NASDAQ:AAPL)

  • Rivian Automative (NASDAQ:RIVN)

  • Industrial and Commercial Bank of China (HKEX:ICBC)

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

  • Canopy Growth Corporation (NASDAQ:CGC)

  • Xinyi Solar Holdings Limited (HKEX:968)

  • American Airlines (NASDAQ:AAL)

 

Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна


Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.


Хэрэв та 🔈Монгол Улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

8688-9922 | 8888-0272 |

Худалдааны салбарын борлуулалтын орлого 35.7%-иар өслөө.

Монгол Улсын 🛒худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагасд 36.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өслөө.

Тус борлуулалтын орлогын 21.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.

Хүнсний бүтээгдэхүүний 🍓худалдаа тус хугацаанд 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 39.6 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 28.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 34.6 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний бус 🛒 бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа, шатахууны бөөний худалдаа тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Канадын канабис үйлдвэрлэгч зах зээлээ өргөжүүлж байна

Канадын каннабис үйлдвэрлэгч Tilray Brands компани ус ундаа, шар айраг үйлдвэрлэдэг Molson Coors компаниас 🍺шар айргийн Hop Valley Brewing, Terrapin Beer, Shock Top болон Blue Point гээд нийт 4 брэндийг нь худалдаж авахаар болжээ.

Өмнө нь тус компани Anheuser-Busch Inbev компаниас шар айргийн 8 брэндийг нь авч байжээ.

Ингэснээр тус компани 🍺АНУ-ын 5 дахь томоохон шар айраг үйлдвэрлэгч боллоо.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Хөрөнгийн зах зээлийг хөглөх ”МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР” таныг урьж байна. 🤗

Голомт Капитал нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж урамшуулдаг уламжлалтай.

Бусад:

  • Цалин хөлсийг  тогтмол нэмэх, олон жил ажилласны нэмэгдэл олгох

  • Хагас жил тутам,  жилийн эцэст гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох

  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй  зээл

  • Эрсдэлийн санд хамруулах

  • Эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах

  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах

  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого

  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх

  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах

  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах

  • Спортын хөнгөлөлт олгох

  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.  

Эрхэм Маркетингийн менежер таныг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компани Голомт Капитал компанийн найрсаг, мэргэшсэн хамт олны эгнээнд нэгдэхийг Дэлгэрэнгүйг 👉урьж байна.  

📍Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү. 
📍CV хүлээн авах хугацаа: 2024.08.12- 2024.08.26

 

МХБ-ийн 2024.08.13-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 403,237,708 төгрөгийн үнийн дүн бүхий 829,451 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Монноос ХК (MNS +14.93%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF +12.51%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID +10.60%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB -8.15%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -5.75%)

  • Богд Банк ХК (BOGD -3.52%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,597 ширхэг нэгж эрх 12,893,769 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100,000 ширхэг бонд 9,999,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,667,553,280 төгрөгөөр арилжигдсан.

Энэ өдөр нийт 💵16,082,884,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊0.68% хувиар буурч, 48,884.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,086,457,970,711 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!