АНУ, Иран дахин гал зогсоож, хэлэлцээ сэргээхээр тохиролцлоо

АНУ, Иран дахин гал зогсоож, хэлэлцээ сэргээхээр тохиролцлоо | SpaceX nasdaq-100 индекст багтсанаар, ETF сангуудаас их хэмжээний худалдан авалтын эрэлт бий болно | Viber сувагт нэгдээрэй |

👆АНУ, Иран дахин гал зогсоож, хэлэлцээ сэргээхээр тохиролцлоо

АНУ болон Иран сүүлийн өдрүүдэд эрчимжсэн цэргийн мөргөлдөөнийг түр зогсоож, хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцлоо. Ингэснээр энэ сарын эхээр байгуулсан түр энхийн хэлэлцээр нуран унах эрсдэлээс түр хугацаанд гарч байна.

Сүүлийн хэд хоногт нөхцөл байдал хурцдаж, Ираны талаас Кувейт болон Бахрейн дахь АНУ-ын цэргийн баазууд халдлага хийсний дараа Доналд Трамп “Иран тохиролцоогоо зөрчвөл цэргийн ажиллагааг бүрэн эрчимжүүлнэ” хэмээн хатуу анхааруулга өгөөд байсан юм.

Хоёр талын шинэ тохиролцооны хүрээнд Ормузын хоолойгоор дамжих усан тээвэр дахин чөлөөтэй үргэлжлэх бөгөөд техникийн хэлэлцээ ирэх долоо хоногоос Катар улсад үргэлжлэхээр болжээ.

⚙️SpaceX nasdaq-100 индекст багтсанаар, ETF сангуудаас их хэмжээний худалдан авалтын эрэлт бий болно

Элон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани IPO хийснээсээ хойш ердөө нэг сарын дотор Nasdaq-100 индексэд багтах эрхээ авч, тус индексийн түүхэн дэх хамгийн хурдан бүртгэгдсэн компаниудын нэг болох гэж байна. Nasdaq биржийн мэдээлснээр, шаардлагуудыг бүрэн хангаж дуусвал SpaceX-ийн хувьцаа 7-р сарын 7-ны арилжаанаас албан ёсоор Nasdaq-100 индексийн бүрэлдэхүүнд орно.

Энэхүү өөрчлөлт нь SpaceX-ийн хувьцаанд шинэ худалдан авалтын томоохон урсгал бий болгох төлөвтэй байна. Учир нь 800 тэрбум ам.доллараас давсан хөрөнгийг удирддаг Nasdaq-100 индексийг дагадаг ETF болон индексийн сангууд шинэ бүрэлдэхүүнээ даган SpaceX-ийн хувьцааг зайлшгүй худалдан авах шаардлагатай болно. Үүнд дэлхийн хамгийн алдартай ETF-үүдийн нэг болох Invesco QQQ Trust (QQQ) ч багтаж байгаа бөгөөд энэхүү сан нь хиймэл оюун ухааны өсөлтийг илэрхийлдэг гол индексүүдийн нэг гэж тооцогддог.

SpaceX нь индексэд 1%-иас бага жинтэйгээр багтах төлөвтэй байгаа ч компанийн чөлөөтэй арилжаалагдах хувьцааны хэмжээ (free float) нийт зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулахад харьцангуй бага тул индексийн сангуудаас хийгдэх худалдан авалт нь хувьцаанд мэдэгдэхүйц эрэлт бий болгох боломжтой гэж үзэж байна.

IPO хийснээсээ хойш зах зээл дээр хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаануудын нэг болоод буй SpaceX-ийн хувьд Nasdaq-100 индексэд багтаж буй нь институциональ хөрөнгө оруулагчдын эрэлтийг дахин нэмэгдүүлж, хувьцааны ханшид эерэг дэмжлэг үзүүлэх чухал хүчин зүйл болох төлөвтэй байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд