DeepSeek өөрийн AI чипийг хөгжүүлж эхэллээ

DeepSeek AI чип | Ойрх Дорнодын зөрчил дахин хурцдав | Viber сувагт нэгдээрэй |

⚙️Хятадын хиймэл оюун ухааны DeepSeek компани өөрийн AI чипийг хөгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл тус компани Nvidia болон Huawei-ийн чипээс хамааралтай байдлаа бууруулж, AI дэд бүтцээ өөрөө хөгжүүлэх стратегийн шинэ шатанд шилжих юм.

Мөн АНУ-ын экспортын хязгаарлалтын улмаас хамгийн сүүлийн үеийн AI чипүүдийг авах боломж хязгаарлагдсан нь Хятадын компаниудыг дотоодын технологио хөгжүүлэхэд улам түлхэц өгч байгаа бөгөөд DeepSeek-ийн энэхүү төсөл нь Хятадын AI салбарын бие даасан байдлыг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.

🔥Ойрх Дорнодын зөрчил дахин хурцдав: АНУ Ираны эсрэг цохилт өглөө

АНУ-ын мэдээлснээр, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан гурван худалдааны хөлөг онгоц руу халдлага үйлдсэнд хариу болгож, Ираны эсрэг “хүчтэй цохилтууд” эхлүүлсэн байна.

Энэхүү үйл явдал нь өнгөрсөн сард байгуулсан түр эвлэрлийн тогтвортой байдалд эргэлзээ төрүүллээ. Үүнтэй зэрэгцэн АНУ Ираны газрын тос экспортлох боломжийг олгож байсан тусгай зөвшөөрлөө цуцалсан нь хоёр улсын харилцаа дахин хурцдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хэрэв мөргөлдөөн цаашид даамжирвал газрын тосны үнэ өсөхөөс гадна инфляцын дарамт нэмэгдэж, улмаар Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлөх эрсдэлтэй байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд