- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ⛏️Эрдэнэс Тавантолгой” ХК 1️⃣ сарын нүүрсний экспортын дээд амжилтыг шинэчлэв
⛏️Эрдэнэс Тавантолгой” ХК 1️⃣ сарын нүүрсний экспортын дээд амжилтыг шинэчлэв
| 🪙Алтны уналтыг боломж гэж харав | 2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

Apple Watch ❤️🩹 даралт ихсэх эрсдэлийг 30 хоногийн өгөгдлөөр илрүүлнэ
👩⚕️Apple артерийн даралт ихсэх эрсдэлийг сэрэмжлүүлэх функцийг Apple Watch дээр нэвтрүүлж, хэрэглэгчдэд эрсдэлийн талаар эрт анхааруулга өгөх боломж бүрдүүлжээ.
Энэхүү функц нь тухайн хэрэглэгчийн даралтын тоо заахгүй бөгөөд эмнэлгийн онош тавихгүй. Харин Health app-д хуримтлагдсан өгөгдөлд үндэслэн артерийн даралт ихсэх магадлалын урт хугацааны хандлагыг илрүүлдэг.

Сэрэмжлүүлэг ажиллахын тулд дор хаяж 30 хоногийн өгөгдөл шаардлагатай бөгөөд хэрэглэгч Apple Watch-ийг тогтмол зүүх, Health app-д зөв мэдээлэл оруулсан байх ёстой.

2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%

⛏️Эрдэнэс Тавантолгой” ХК 1️⃣ сарын нүүрсний экспортын дээд амжилтыг шинэчлэв
📢 Нүүрс нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн бөгөөд экспортын орлогын 60 орчим хувийг бүрдүүлдэг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны жилийн боомт хүрэх борлуулсан нүүрсний 1 сарын экспорт 2 сая тонныг давж, дээд амжилт үзүүлжээ.

Энэхүү дээд амжилтыг тус компани 2023 оны 2 сараас эхлэн бүтээгдэхүүнээ хэрэгцээ орны хилийн боомт хүрэх нөхцөлөөр биржээр борлуулж эхэлсэн. Энэ зохицуулалтын үр дүнд экспортын логистик, тээвэрлэлтийн үр ашиг нэмэгдэн борлуулалт өссөн.
Энэ оны 1 сард “Эрдэнэс Тавантолгой” ХК 2 сая гаруй тонн нүүрсийг 140-өөд сая ам.долларын өртгөөр экспортолсон нь өмнөх дээд амжилтаа 60 мянган тонноор давуулсан үзүүлэлт юм.

🪙Алтны уналтыг боломж гэж харсан 📉Сингапурын хөрөнгө оруулагчид
📉Сүүлийн өдрүүдэд алтны ханш огцом унасан ч Сингапурт алт худалдан авах иргэдийн дараалал тасраагүй хэвээр байгаа нь жижиглэнгийн зах зээлд үнэт металлын эрэлт харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.
Даваа гарагт тус улсын жижиг хөрөнгө оруулагчид биет алт худалдаалдаг цөөн банкуудын нэг болох United Overseas Bank-ийн төв байрыг зорин, алтан гулдмай худалдан авахаар цугларчээ.

“Өнөөдөр алтны үнэ унаснаар худалдан авах таатай боломж бүрдлээ” хэмээн 70 настай иргэн Нг Бен У ярьж байна. Тэрбээр өглөөний 09:30 цагт дараалалд орсон ч эцэст нь нэр нь бүртгэгдээгүй тул худалдан авалт хийж чадаагүй аж.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

