- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Трамп Ираны саналыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй"хэмээн няцаалаа
Трамп Ираны саналыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй"хэмээн няцаалаа
Трамп Иран | Trump болон Xi Jinping | Intel-Apple хэлэлцээр | Урилга: VIBER суваг |

❌Трамп Ираны саналыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн няцаалаа
Доналд Трамп Ираны талаас ирүүлсэн энхийн хэлэлцээний хариу саналыг “бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн няцааснаар дайныг ойрын хугацаанд дуусгах найдвар дахин тодорхойгүй боллоо.
АНУ-аас дэвшүүлсэн өмнөх санал нь эхний ээлжид байлдааны ажиллагааг зогсоож, дараагийн шатанд Ираны цөмийн хөтөлбөр зэрэг маргаантай асуудлыг хэлэлцэх зорилготой байсан.
Харин Тегераны хариу санал нь илүү өргөн хүрээтэй буюу дайныг бүх фронтод зогсоох, АНУ-ын хоригийг цуцлах, далайн бүслэлтийг зогсоох, мөн Ормузын хоолойд өөрийн нөлөөг хадгалах шаардлагуудыг багтаасан байна. Түүнчлэн дайны хохирлын нөхөн төлбөр шаардсан нь Вашингтоны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл болсон гэж үзэж байна.
Хэдийгээр дипломат түвшинд мухардал үүссэн ч бодит байдал дээр Ормузын хоолойд тодорхой хөдөлгөөн ажиглагдаж эхэлжээ. Тухайлбал, Катарын шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлөг Пакистан руу чиглэн амжилттай нэвтэрсэн нь дайнаас хойш анхны тохиолдол болов. Мөн Панамын далбаатай нэгэн ачааны хөлөг Ираны заасан маршрутаар хоолойг нэвтэрсэн байна.

Үүний зэрэгцээ Иран Ормузын хоолойд гадаадын цэргийн хөлгүүдийг ойртуулахгүй байх талаар анхааруулга өгч, уг бүсэд хяналтаа улам бэхжүүлэх байр суурь илэрхийлжээ.
АНУ-ын хувьд Трампын Хятад дахь айлчлал, дотоодын шатахууны үнийн өсөлт зэрэг зүйлсээс шалтгаалан дайныг дуусгах шахалт нэмэгдэж байна. Гэсэн ч талуудын байр суурийн зөрүү хэвээр байгаа нь ойрын хугацаанд бодит тохиролцоонд хүрэх боломжийг хязгаарлаж байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


🌎Trump болон Xi Jinping нарын уулзалт дэлхий дахины анхаарлын төвд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump болон БНХАУ-ын дарга Xi Jinping нарын Бээжинд хийх уулзалтыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна. Учир нь энэхүү дээд хэмжээний уулзалт нь зөвхөн АНУ, Хятадын харилцаа төдийгүй дэлхийн худалдаа, геополитик, эрчим хүчний зах зээл болон олон улсын дэг журамд том нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар тариф, технологи, газрын ховор элементийн экспортын хязгаарлалт, Тайвань, Ираны дайн, хиймэл оюун зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. Хятад улс газрын ховор элемент болон соронзны экспортдоо хязгаарлалт тавьж, мөн Nexperia China компанийн чипүүдэд хориг тавьсан нь автомашины үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, Европ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад эдийн засаг, улс төрийн дарамт үүсгээд байна.
Хэрэв хоёр тал тодорхой асуудлуудаар ойлголцож, цаашдын хурцадмал байдлыг намжааж чадвал дэлхийн эдийн засагт эерэг дохио болно. Харин эсрэгээрээ зөрчил гүнзгийрвэл дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтөд том дарамт болж, геополитикийн тогтворгүй байдал урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна.

Уулзалт анх 3-р сард болох байсан ч АНУ Ираны дайнд татагдан орсноор хойшлогджээ. Энэ мөргөлдөөн нь дэлхий дахинд эрчим хүчний хамгийн хүчтэй хямралуудын нэгийг үүсгээд байгаа юм. Иймээс Ормузын хоолойн асуудал уулзалтын хамгийн чухал сэдвүүдийн нэг болж байна. Хэрэв АНУ, Хятад хоёр хамтран хоолойн тээврийг хэвийн болгох талаар тохиролцож чадвал газрын тосны үнэ буурч, дэлхийн эрчим хүчний дарамт хэсэгчлэн намдах боломжтой гэж үзэж байна.
Мөн Зүүн Өмнөд Азийн орнууд АНУ Хятадын бараанд ногдуулсан тарифыг бууруулбал үйлдвэрлэл Хятадаас Вьетнам зэрэг орнууд руу шилжих урсгал саарч магадгүй гэж болгоомжилж байна. Үүнээс гадна Ормузын хоолойн асуудал бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлтэд шууд нөлөөтэй хэвээр байна.
Харин Европ, Японы хувьд АНУ-Хятадын харилцаа сайжирч, худалдаа болон эрчим хүчний хамтын ажиллагаа нэмэгдвэл зах зээлийн эзлэх хувь нь буурах эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн Орос улс энэ уулзалтыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд АНУ, Хятадын харилцаа сайжирвал Бээжин Украин дахь дайнд Москваг дэмжих байр сууриа сулруулж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна.
🍎Intel-Apple хэлэлцээр: Чип үйлдвэрлэлийн зах зээлд том эргэлт үүсгэх үү
Intel болон Apple компаниудын хооронд чип үйлдвэрлэлийн чиглэлд урьдчилсан хэлэлцээр хийгдсэн тухай мэдээлэл гарсны дараа зах зээл хүчтэй хариу үзүүлж, Intel-ийн хувьцаа нэг өдөрт ойролцоогоор 14%-иар өссөн байна.
Энэхүү хэлэлцээр хэрэгжвэл Apple анх удаа өөрийн дэвшилтэт чипүүдийг зөвхөн нэг нийлүүлэгчээс (TSMC) хамааралтай байлгах стратегиа өөрчилж, Intel-ийг “хоёр дахь эх үүсвэр” болгон ашиглах боломжтой болно.
Одоог хүртэл Apple бүх өндөр хүчин чадалтай чипүүдээ Тайваньд байрлах TSMC-ээр үйлдвэрлүүлж ирсэн. Гэвч хиймэл оюун ухааны эрэлт огцом өссөнөөс шалтгаалан дэлхий даяар чип үйлдвэрлэлийн хүчин чадал хомсдож, том технологийн компаниуд нийлүүлэлтийн эрсдэлээ бууруулах шаардлагатай болжээ.

Intel энэ боломжийг ашиглан олон жил доголдож байсан foundry (гадаад захиалагчид зориулсан чип үйлдвэрлэл) бизнесээ сэргээж эхэлж байна. Аризона дахь шинэ үйлдвэртээ хамгийн дэвшилтэт 18A технологийг ашиглан үйлдвэрлэл явуулж эхэлсэн нь зах зээлд итгэл төрүүлж байгаа гол шалтгаан болж байна.
Apple эхний ээлжинд Intel-ийн дараагийн үеийн 18A-P технологийг хүлээж, илүү тогтвортой болсон үед нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх магадлал өндөр байна.
Энэхүү боломжит хэлэлцээр нь зөвхөн хоёр компанийн асуудал биш, харин чип үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөөний шинэ үеийг эхлүүлэх дохио гэж үзэж байна. Одоогоор TSMC зах зээлийг тэргүүлж байгаа ч Intel болон Samsung зэрэг компаниудын өрсөлдөөн эрчимжих нь тодорхой болжээ.
Товчхондоо, энэ нь Intel-ийн хувьд “эргэн ирэлт”-ийг баталгаажуулах алхам бол Apple-ийн хувьд нийлүүлэлтийн эрсдэлээ тараах стратегийн том өөрчлөлт юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
