Амазон-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.доллар давлаа

Amazon-ийн зах зээлийн үнэлгээ | AI-ийн эрэлт Palantir-ийн өсөлт | АНУ AI загваруудын кибер аюулгүй байдал | АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт | Viber сувагт нэгдээрэй |

Amazon-ийн хувьцаа 2-р улирлын санхүүгийн тайлангийн дараа шинэ түүхэн дээд түвшинд хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 3 их наяд ам.долларыг давлаа.

Компанийн өсөлтийг голчлон AWS (Amazon Web Services)-ийн хүчтэй үзүүлэлт дэмжжээ. AWS-ийн орлого 42.2 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн 40.5 тэрбум ам.долларын төсөөллийг давсан бол нийт орлого 200.6 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг EPS 1.97 ам.доллар болж, аль аль нь зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан байна.

AI-ийн эрэлт огцом өсөж, дата төвийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул компани энэ оны хөрөнгө оруулалтын зардал болох CAPEX төлөвлөгөөг 200 тэрбумаас 220 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Тэрээр 2026, 2027 онд ч эрэлт нийлүүлэлтээс давсан хэвээр байх бөгөөд 2028 оны захиалгын хэмжээ хүртэл маш хүчтэй байгаа гэдгийг онцолсон байна. Amazon-ийн хүчтэй тайлан нь AI-д суурилсан үүлэн үйлчилгээний эрэлт өндөр хэвээр байгааг дахин баталлаа. 

⚙️ AI-ийн эрэлт Palantir-ийн өсөлтийг үргэлжлүүлж байна

Palantir Technologies хиймэл оюунд суурилсан дата аналитикийн платформын эрэлт хүчтэй хэвээр байгаатай холбоотойгоор 2026 оны орлогын төсөөллөө өмнөх $7.65-7.66 тэрбум ам.доллараас $8.15-8.16 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Цаашилбал, хоёрдугаар улиралд Palantir-ийн орлого 93%-иар өсөж $1.94 тэрбум ам.долларт хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг $0.41 болж, зах зээлийн $0.35-ын хүлээлтээс өндөр гарсан байна. Үүнээс гадна АНУ-ын төрийн байгууллагуудаас бүрдүүлсэн орлого 90%-иар өсөж $809 сая ам.долларт хүрсэн нь батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын салбар дахь AI шийдлүүдийн эрэлт өндөр байгааг харуулжээ.

Энэхүү тайлан нь AI, өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийн эрэлт маш хүчтэй хэвээр байгаа ч чипийн нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалт технологийн компаниудын дараагийн өсөлтийн гол сорилт болж байгааг харууллаа.

🔵АНУ AI загваруудын кибер аюулгүй байдлын шинэ шалгалтыг эхлүүлнэ

АНУ-ын Цагаан ордон Meta, OpenAI, Google, Anthropic зэрэг хиймэл оюуны тэргүүлэгч компаниудын төлөөллийг мягмар гарагт урьж, дэвшилтэт AI загваруудад зориулсан сайн дурын кибер аюулгүй байдлын тестийн талаар хэлэлцэхээр болжээ.

Сүүлийн өдрүүдэд Anthropic болон OpenAI өөрсдийн AI агентууд туршилтын явцад бусад компаниудын системд нэвтэрсэн талаар мэдээлсэн нь хууль тогтоогчдын анхаарлыг татаж, AI-ийн кибер аюулгүй байдлын эрсдэлийн талаар шинэ маргаан өрнүүлээд байна.

Трампын засаг захиргаа өнгөрсөн зургадугаар сард дэвшилтэт AI системүүдийн кибер халдлага хийх боломжийг үнэлэх тест боловсруулах чиглэл өгсөн бөгөөд энэ удаагийн уулзалт нь AI-ийн аюулгүй байдлын зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх эхний томоохон алхмуудын нэг болж байна.

🌐АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт юунд төвлөрч байна вэ?

АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өсөлттэй арилжаалагдаж байна. Үүнд Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлэлцээ үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн, мөн Иранд хийхээр төлөвлөж байсан томоохон цохилтыг цуцалсны дараа газрын тосны үнэ огцом буурсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ.

Үүний зэрэгцээ энэ долоо хоногт гарах 2-р улирлын санхүүгийн тайлангууд зах зээлийн гол хүлээлт болж байна. SpaceX өнөөдөр тайлангаа танилцуулна.

Мөн хөрөнгө оруулагчид 7-р сарын АНУ-ын ажлын байрны (Nonfarm Payrolls) тайланг анхааралтай хүлээж байна. Энэхүү үзүүлэлт нь АНУ-ын эдийн засгийн төлөв болон Холбооны Нөөцийн Сангийн цаашдын мөнгөний бодлогын чиглэлийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд