Криптогийн үнийг савлуулж буй 🪙DAT компаниуд

| Тарифын нөлөө-2026 онд | Amazon🤝Nvidia | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ🤝ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Жил бүрийн 12 сарын 03-нд 🧑‍🦯‍➡️хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Тэгвэл тус өдрийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн хамт олон ажиллах орчноо сайжруулсан гэсэн сайхан мэдээтэй угтаж байна.

Тус төв нь харааны бэрхшээлтэй иргэдийг мэргэжил эзэмшүүлэх, хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал чадварт сургаж, ажлын байраар хангахад бүх талын дэмжлэг үзүүлдэг улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Энэ онд Монгол Улсын засгийн газраас 💰4 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгснөөр 60 жилийн дараа тус төвд томоохон засварын ажил хийгдэж, шинэ тоног төхөөрөмжүүдтэй болсон байна.

🤝Голомт Капитал компанийн хувьд тус төвийн засварын дараах тохижилтын ажилд хандив өргөснөөр, харааны бэрхшээлтэй иргэд эрүүл, аюулгүй орчинд тав тухтай ажиллах боломж бүрдлээ.

🧑‍🦯‍➡️Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн хамт олон ариун цэврийн цаас, бичиг хэргийн болон хүнсний цаасан уут, дугтуй, монгол гэрийн модон хийцлэл зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ч борлуултын хувьд бэрхшээлтэй байдаг.

🤗Тиймээс Голомт Капитал компанийн хамт олны зүгээс хувь хүн, байгууллага, ААН-үүдийг харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, үйл ажиллагаандаа тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах замаар хамтран ажиллахыг уриалж байна.

DIGITAL ASSET TREASURY (DAT) КОМПАНИУД 🪙КРИПТОГИЙН ҮНИЙГ САВЛУУЛЖ БАЙНА.  

🪙Сүүлийн жилүүдэд криптовалютын салбарт “Digital Asset Treasury companies” (DAT буюу DATCO) хэмээх шинэ төрлийн компаниуд эрчимтэй нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад боломж нээсэн. Гэвч зах зээл унасан үед DAT-уудын загвар эрсдэл үүсгэж байна.

DAT гэж юу вэ?

DAT бол 🪙биткойн зэрэг криптовалютыг компанийн баланс дээрээ шууд худалдан авч хадгалдаг, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм.

Хөрөнгө оруулагчид DAT-ын хувьцааг авч, компаниар дамжуулан криптогийн үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой. Мөн DAT-ууд зөвхөн барих биш, бодит хөрөнгө өсгөх стратеги ашиглан криптогийн үнийн өсөлтөөс илүү өндөр өгөөж өгөхийг зорьдог.

🏢Анхны, хамгийн том DAT бол Майкл Сэйлорын Strategy байгууллага бөгөөд 2020 оноос хойш тасралтгүй биткойн худалдан авсан. Өнөөдөр үүнтэй төстэй 190 гаруй компани криптог балансдаа барьж, нийт 💵100 тэрбум ам.доллараас дээш хэмжээний койн эзэмшиж байна.

DAT стратегиуд

ATM equity program: Хувьцаа нь криптог хадгалахаас илүү үнэлэгдэж байвал шинэ хувьцаа гаргаж, тэр мөнгөөр дахин крипто авна.

Staking: Койноо blockchain дээр “lock” хийж өгөөж авах. Үүссэн орлогоор дахин койн худалдан авах

  • DAT яагаад үүсэв?

  • DAT-уудын давуу тал

  • Зах зээл унавал DAT-уудад юу болох вэ?👇

AMAZON AI ТООЦООЛЛЫН ЧИПҮҮДДЭЭ ⚙️NVIDIA-ИЙН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Amazon.com-ийн AWS буюу Amazon Web Services нь 💽”Trainium 4” нэртэй чипиндээ Nvidia-ийн хамгийн үнэ цэнтэй технологид тооцогддог NVLink буюу өөр төрлийн чипүүдийг өндөр хурдтай хооронд нь холбодог технологийг ашиглана гэж мэдэгдлээ.

🧭Энэ технологи нь AWS-д том хэмжээний AI серверүүдийг илүү хурдан бие биенээ таних боломжийг олгоно.

Учир нь томоохон хэлний моделиуд, AI-г сургахад олон мянган машиныг нэг сүлжээнд холбох шаардлагатай тул ийм хурдтай холболт маш чухал юм.

Мөн хэрэглэгчид өөрсдийн дата төвүүдэд урьдчилан байгуулсан, өндөр хурдтай бэлэн AI дэд бүтэц бүхий AWS-ийн “AI Factories” шийдлүүдийг ашиглах боломж нээгдэнэ.

👆Сүүлийн үед Nvidia-аас NVLink технологийг бусад чип үйлдвэрлэгчдэд эрчимтэй санал болгож байгаа бөгөөд одоогоор Intel, Qualcomm, AWS нэгдээд байна.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

ТАРИФЫН НӨЛӨӨ 📢2026 ОНООС МЭДРЭГДЭЖ ЭХЭЛНЭ

🗽Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй 📊тарифын бодлого нь бусад улс орон дахь үйлдвэрлэлээ эх орондоо буцааж татах, ажлын байр нэмэгдүүлэх байсан.

Гэвч энэ нь эсрэгээрээ компаниудын үйл ажиллагааны зардлыг өсгөж байгаа юм.Тиймээс сөрөг нөлөө нь 2026 оноос АНУ-ын эдийн засагт мэдрэгдэж эхлэхээр байна.

Тодруулбал, үйлдвэрлэлийн индекс 📉48.2 хувь буюу агшилтын бүсэд хэвээр байгаа бол хөдөлмөр эрхлэлт 📉44 хувь болсон нь 2020 оны цар тахлын үеийн доод түвшинтэй ойртжээ.

Хэдийгээр макро түвшинд эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа ч зарим томоохон компаниуд олон мянган ажлын байраа цомхотгосон. 

📢Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) тарифын бодлогын бодит нөлөө дэлхийд хараахан бүрэн мэдрэгдээгүй ч, ирэх жилүүдэд худалдааны урсгал буурч, зах зээлд илүү хүчтэй дарамт өгнө гэж анхааруулав.

Учир нь тарифын улмаас АНУ руу импортлогдох барааны хэмжээ огцом буурч байгаа нь эрэлтийг багасгаж буйг харуулж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд