- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа
АНУ Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа
| АНУ болон Ираны энхийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй | Онцлох бонд | Ам.долларын эзлэх хувь буурч, төв банкууд алт, бусад валют руу шилжиж байна | Урилга: VIBER суваг |

🛢️АНУ Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа
АНУ болон Ираны хооронд Пакистаны нийслэл Исламабад хотод өрнөсөн энхийн хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөсний дараа АНУ цэргийн дараагийн алхмаа хэрэгжүүлж, Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр тус улсын Тэнгисийн цэрэг даваа гарагийн өглөөнөөс (АНУ-ын зүүн эргийн цагаар 10:00) эхлэн Ираны боомтууд руу чиглэсэн усан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах бүслэлтийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээ нь Персийн булан болон Оманы булан дахь Ираны бүх боомтыг хамарч, олон улсын бүх усан онгоцонд адил үйлчлэхээр төлөвлөгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь Ормузын хоолойг хаах хүртэл арга хэмжээ авч болзошгүйг анхааруулж байсан бөгөөд энэ удаад Иранд төлбөр төлөн хоолойгоор нэвтрэхийг оролдсон аливаа хөлгийг зогсоох үүргийг Тэнгисийн цэрэгт өгсөн талаар мэдэгдсэн байна.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20% дамжин өнгөрдөг стратегийн чухал бүс бөгөөд сүүлийн долоо хоногуудад аюулгүй байдлын эрсдлээс шалтгаалан тээвэрлэлтийн урсгал мэдэгдэхүйц буурсан хэвээр байна. Зарим танкер хөдөлгөөн хийж эхэлсэн ч дайнаас өмнөх түвшинд хүрээгүй байна.
Энхийн хэлэлцээ бүтэлгүйтсэн шалтгааныг АНУ-ын тал Иран цөмийн хөтөлбөрийн талаар тодорхой амлалт өгөөгүйтэй холбон тайлбарласан бол Ираны зүгээс АНУ-д итгэх итгэл алдагдсан гэж буруутгажээ.
Үүссэн нөхцөл байдлын нөлөөгөөр зах зээлд эрсдэл нэмэгдэж, нефтийн үнэ дахин өссөн байна. WTI төрлийн нефть ойролцоогоор 8%-иар өсч баррель нь 104 ам.доллар давсан бол Брент нефть мөн 100 ам.долларын босгыг давж, эрчим хүчний нийлүүлэлтэд тодорхойгүй байдал улам нэмэгдсэнийг илтгэж байна.

🪙ОНЦЛОХ БОНД
🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!
💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам
✅Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

💱Ам.долларын эзлэх хувь буурч, төв банкууд алт болон бусад валют руу шилжиж байна
Дэлхийн санхүүгийн системд ноёрхож ирсэн ам.долларын байр суурь сүүлийн жилүүдэд аажмаар суларч, төв банкууд нөөцөө илүү төрөлжүүлэх хандлага эрчимжиж байна.
Олон Улсын Валютын Сангийн мэдээлснээр ам.доллар нь дэлхийн гадаад валют болон алтны нөөцийн нийт дүнгийн ойролцоогоор 46%-ийг бүрдүүлж байгаа нь сүүлийн 26 жилийн хамгийн доод түвшин болж байна. Энэ үзүүлэлт 2017 оноос хойш 15 нэгж хувиар буурсан байна.
Харин алтыг хассан цэвэр валютын нөөцөөр тооцвол ам.долларын эзлэх хувь 57% болж, 1994 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн нь анхаарал татаж байна.

Энэхүү бууралтын цаад шалтгаан нь төв банкуудын стратегийн өөрчлөлттэй холбоотой. Сүүлийн жилүүдэд улс орнууд алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж, мөн евро, юань зэрэг бусад валютын эзлэх хувийг өсгөх бодлого баримталж байна. Энэ нь нэг валютын эрсдэлд хэт төвлөрөхөөс зайлсхийх, нөөцийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
Түүхэн жишээгээр ам.долларын дэлхийн нөөцөд эзлэх хувь 50%-иас доош орж байсан хамгийн сүүлийн үе нь 1990–1991 он бөгөөд тухайн үед АНУ-д инфляц өндөр, эдийн засгийн өсөлт саарч, зах зээл дэх итгэл сулрах зэрэг нөхцөл бүрдэж байсан.
Өнөөгийн нөхцөлд ч мөн адил геополитикийн тодорхойгүй байдал, инфляцын дарамт, олон улсын худалдаа болон санхүүгийн урсгалын бүтэц өөрчлөгдөж буй нь ам.долларын ноёрхолд аажмаар сорилт үүсгэж байгааг илтгэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
