- Голомт Капитал ҮЦК
- Posts
- NVIDIA, INTEL-Д $5 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО!
NVIDIA, INTEL-Д $5 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО!
|🚀Huawei SuperPod: NVIDIA-г 6.7x давна|💰Шинэ Бонд|DeepSeek R1: AI сургалт $294К|

Nvidia, Intel-д $5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр боллоо

🚀NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг Intel-д 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар болсныг зарлалаа. Хоёр технологийн аварга компани бараг нэг жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст тохиролцоонд хүрч, дата төв болон хувийн компьютерийн зах зээлд зориулсан хиймэл🧠 оюун ухааны (AI) систем, CPU ба GPU-г нэгтгэсэн чипүүдийг хамтран хөгжүүлэхээр болсон байна.
💻Энэхүү түншлэлийн хүрээнд Intel-ийн ирэх үеийн компьютер болон зөөврийн компьютерын CPU-д NVIDIA-ийн график чипийг нэгтгэх юм. Ингэснээр NVIDIA нь Intel-ийн томоохон хэрэглэгч болохын зэрэгцээ өөрийн тэргүүлэгч GPU технологийг Intel-ийн бүтээгдэхүүнүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байна.


🚀HUAWEI-ГИЙН SUPERPOD ТЕХНОЛОГИ NVIDIA-Г 6.7 ДАХИН ДАВСАН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ХЭМЭЭН МЭДЭГДЛЭЭ

💻2025 оны 9-р сарын 18-нд Huawei компани хиймэл оюун ухааны (AI) салбар дахь хамгийн том зорилтоо танилцуулж, Ascend процессороор ажилладаг дараагийн үеийн SuperPod системийг нээлээ.
🧠SuperPod гэдэг нь олон тооны AI зориулалттай чипийг (нейрон процессор) нэг дор холбож, асар том тооцооллын систем болгох технологи юм. Өөрөөр хэлбэл, ганц нэг хүчтэй чип ашиглахын оронд мянга мянган чипийг зэрэг ажиллуулж, нэг систем шиг хүчтэй болгодог гэсэн үг юм.
✨Тэдний шинэ SuperPod нь нийт 15,488 процессорыг нэг дор холбож ажиллах боломжтой. Ингэснээр тус тусдаа чип нь NVIDIA-ийнхаас сул байж болох ч бүгдийг нийлүүлэн ажиллуулахад маш хүчтэй болно.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.


DEEPSEEK R1 ЗАГВАРАА ЕРДӨӨ $294,000-ААР СУРГАСНАА ЗАРЛАВ!

🔬Хятадын хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлэгч DeepSeek өөрийн R1 загварын сургалтад ердөө 294,000 ам.доллар зарцуулсан гэж мэдээллээ. Энэ нь АНУ-ын өрсөлдөгчдийн зарласан хэдэн зуун сая долларын тооноос хавьгүй бага бөгөөд АНУ, Хятадын AI хөгжүүлэлтийн байр суурийн талаарх маргааныг дахин хурцатгах магадлалтай юм.
📚Ханчжоу хотод төвтэй тус компанийн энэ шинэчлэл нь R1-ийн сургалтын зардлын анхны албан ёсны тооцоо бөгөөд лхагва гарагт "Nature" эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны өгүүлэлд багтжээ.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
