• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ⌛АНУ Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтоо дахин хойшлуулав

⌛АНУ Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтоо дахин хойшлуулав

| АНУ Иранд цохилт өгөхөө түр хойшлуулав | Онцлох бонд | Трампын AI, крипто бодлогын зөвлөх ажлаа өгөв | Хятадын аж үйлдвэрийн ашиг өсөлтөө хадгалав | Урилга: VIBER суваг |

АНУ Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг дахин хойшлуулж, хэлэлцээнд боломж олгов

АНУ, Ираны зөрчил үргэлжилж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний байгууламжид хийхээр төлөвлөж байсан цохилтыг дахин хойшлуулж, хугацааг 10 хоногоор сунган 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Тэрээр энэхүү шийдвэрийг Ираны талын хүсэлттэй холбон тайлбарлаж, хоёр талын хэлэлцээ идэвхтэй үргэлжилж, эерэг ахиц гарч байгааг онцолсон байна. Анх 5 хоногийн хугацаанд хойшлуулсан хугацааг ийнхүү дахин сунгасан нь АНУ зөрчлийг цэргийн замаар хурцатгах бус, дипломат аргаар шийдвэрлэхийг зорьж байгааг илтгэж байна.

Мөн Трампын мэдэгдсэнээр, Ираны зүгээс хугацааг сунгах хүсэлт гаргасан бөгөөд Ормузын хоолойгоор танкер нэвтрүүлэх зэрэг үйлдлүүд нь тодорхой хэмжээнд итгэлцлийн дохио болсон гэж үзжээ.

Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдалд зөрчил бүрэн намжаагүй хэвээр байна. Дэлхийн нефтийн стратегийн гол гарц болох Ормузын хоолой бараг хаалттай хэвээр байгаа нь эрчим хүчний нийлүүлэлтэд саад учруулж, нефтийн үнийн өсөлтийг дэмжиж байна.

Үүний нөлөөгөөр Brent төрлийн нефтийн үнэ 108 ам.доллар орчимд хүрч өссөн бол S&P 500 индекс оны эхнээс хойших хамгийн огцом уналтуудын нэгийг бүртгэж, АНУ-ын хөрөнгийн зах зээлд дарамт нэмэгдсэн байна.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм :https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх : https://trader.golomtcapital.com/

🗣️Трампын AI, крипто бодлогын гол зөвлөх албан тушаалаасаа буулаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп-ын хиймэл оюун ухаан болон криптовалютын бодлогыг хариуцаж байсан Дэвид Сакс тусгай төрийн ажилтны үүргээс чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр 130 хоногийн хугацаатай томилгооны хугацаа дууссан тул албан тушаалаасаа бууж байна.

Гэсэн хэдий ч Дэвид Сакс төрийн бодлогоос бүрэн холдохгүй бөгөөд цаашид Ерөнхийлөгчийн дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөх зөвлөлийн хамтран даргаар ажиллаж, илүү өргөн хүрээний технологийн бодлогын асуудлаар зөвлөмж өгөхөөр болсон байна.

Тэрээр Трампын засаг захиргаанд технологийн бодлогын чухал дуу хоолой байж, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн.

Мөн ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зорилгоор өмнө нь 200 сая ам.доллараас давсан криптовалюттай холбоотой хөрөнгө оруулалтаа зарсан нь зах зээлд анхаарал татаж байсан юм.

🤔Хятадын аж үйлдвэрийн ашиг өсөлтөө хадгалсан ч нефтийн шок эрсдэл дагуулж байна

Хятадын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний хоёр сард сэргэлт үзүүлж, ашиг нь өмнөх оны мөн үеэс 15.2%-иар өссөн нь эдийн засгийн идэвхжил сайжирч байгааг харууллаа. Энэхүү өсөлт нь 2025 онд ердөө 0.6%-ийн өсөлттэй байсан сул гүйцэтгэлийг сайжруулах эерэг дохио болж байна.

Өсөлтөд төрөөс хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулах, үнийн өрсөлдөөнийг зохицуулах, экспортын зах зээлд илүү идэвхтэй нэвтрэх бодлого голлон нөлөөлжээ. Дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа нөхцөлд компаниуд гадаад эрэлтэд түшиглэн өсөлтөө хадгалж байна.

Гэсэн хэдий ч гадаад орчны эрсдэл нэмэгдэж байна. АНУ–Ираны зөрчлөөс шалтгаалан дэлхийн нефтийн нийлүүлэлтэд доголдол үүсч, Ормузын хоолойн урсгал хязгаарлагдсанаар эрчим хүчний үнэ өсөх дарамт бий болжээ.

Нефтийн үнийн өсөлт нь тээвэр, үйлдвэрлэл, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлж, улмаар компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар шатахууны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах бодлого баримталж байна.

Мөн Хятад улс стратегийн нефтийн нөөцтэй, эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц харьцангуй олон талт, түүнчлэн Иранаас нийлүүлэлт үргэлжилж байгаа зэрэг нь эрсдэлийг бусад оронтой харьцуулахад харьцангуй бууруулж буй хүчин зүйл болж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд