• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢Хувьцаат компаниуд ногдол ашгийг хагас жилээр хуваарилах боломжтой боллоо

📢Хувьцаат компаниуд ногдол ашгийг хагас жилээр хуваарилах боломжтой боллоо

| 📈Монголын Хөрөнгийн Бирж ХК | 📢АНУ болон Тайванийн хооронд тариф буурч, худалдан авалт нэмэгдэнэ | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📈Монголын Хөрөнгийн Бирж ХК 43.44 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 43.44 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө холбогдох хууль, журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна.

2026 оны 2-р сарын 12 өдрийн хаалтын ханшид үндэслэн тооцолоход ногдол ашгийн өгөөж 12.8% байна. 

💲АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ДАВУУ ТАЛ

🔵Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална.

🔵Ам.долларын бонд эзэмшигч нь ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой.

🔵Гадаад валютын орлоготой гадаад худалдаа, гадаад арилжаа, ам.долларын хуримтлалтай хувь хүн, албан байгууллагад тохиромжтой.

🔵Засгийн газрын бонд эзэмшигч нь үнэт цаасаараа тендерийн баталгаа гаргуулах боломжтой.

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

📢Хувьцаат компаниуд ногдол ашгийг хагас жилээр хуваарилах боломжтой боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг зөвхөн жилийн эцсээр бус, хагас жилээр хуваарилах боломжийг албан ёсоор бүрдүүллээ. Мөн ногдол ашгийг бэлнээр олгохоос гадна нэмж хувьцаа гарган, үнэт цаасны хэлбэрээр олгох зохицуулалтыг баталсан байна.

Энэхүү шийдвэр нь хувьцаа эзэмшигчид тогтмол хугацаанд бодит өгөөж хүртэх, мэдээллийг ил тод, шуурхай авах нөхцөлийг сайжруулж, компаниуд жилд хоёр хүртэл удаа ногдол ашиг тараах эрх зүйн боломжтой болж буйгаараа онцлог юм. Энэ нь зах зээлийн идэвх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах ач холбогдолтой.

Мөн хуралдаанаар хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэл, компанийн дүрэм болон хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлт зэрэг нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, зарим банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: СЗХ

📢АНУ болон Тайванийн хооронд тариф буурч, худалдан авалт нэмэгдэнэ

АНУ болон Тайвань улс худалдааны шинэ хэлэлцээр байгуулж, хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр боллоо. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ Тайванийн экспортод ногдуулж байсан тарифыг 15 хувь болгож бууруулсан нь Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн холбоотнуудтай ижил түвшинд очиж байна.

Мөн Тайвань 2025–2029 оны хооронд АНУ-аас 84 тэрбум ам.доллароос дээш үнийн дүнтэй бараа худалдан авах үүрэг хүлээсэн байна. Үүнд шингэрүүлсэн байгалийн хий (LNG), түүхий нефть, нисэх онгоц, эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг стратегийн бүтээгдэхүүнүүд орж байна.

Чипний салбарын маргаан үргэлжилж байна

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд