Инфляцын халуун цэг: Махны үнэ

Инфляцын халуун цэг | БНХАУ AI | АНУ-ын хөрөнгийн зах зээл | Viber сувагт нэгдээрэй |

📈 Инфляцын халуун цэг: Махны үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өсжээ. Үнийн өсөлтийн гол дарамт хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнээс шалтгаалж байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн нь хүнсний үнийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлөв. Тухайлбал, үхрийн мах 54.6 хувь, хонь, ямааны мах 53.4 хувиар өсжээ. Улаанбаатар хотод нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 36,257 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 55.1 хувиар нэмэгдсэн байна.

Махны үнэ улирлын шинжтэй хэлбэлздэг тул намрын саруудад нийлүүлэлт нэмэгдэхээр тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Гэсэн ч одоогийн өндөр үнэ өрхийн амьжиргааны өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг хадгалсаар байна.

⚙️БНХАУ AI хөгжүүлэлтдээ дотоодын чип ашиглан АНУ-аас хараат бус болох алхмаа эрчимжүүлж байна

БНХАУ-ын Meituan компани LongCat-2.0 нэртэй шинэ хиймэл оюуны загвараа танилцуулж, 1 их наяд параметртэй уг загварыг бүрэн Хятадад үйлдвэрлэсэн чип дээр сургаж ажиллуулсан гэж мэдэгдлээ.

Тус загварыг 50,000 ширхэг дотоодын AI чип ашигласан тооцооллын сүлжээнд хөгжүүлсэн нь Хятад улс өндөр хүчин чадалтай чипийн хувьд АНУ-ын хязгаарлалтаас хамаарахгүй байх бодлогоо улам эрчимжүүлж байгааг харуулж байна.

Энэ нь зөвхөн Meituan-ийн шинэ бүтээгдэхүүн бус, харин БНХАУ хиймэл оюун болон чипийн дэд бүтцээ дотооддоо бүрдүүлж, АНУ-аас технологийн хараат байдлаа бууруулах стратегийн чухал дохио юм.

📈АНУ-ын хөрөнгийн зах зээл 2020 оноос хойших хамгийн хүчтэй улирлын өсөлтөө үзүүллээ

АНУ-ын хөрөнгийн зах зээл 2026 оны хоёрдугаар улирлыг хүлээлтээс давсан хүчтэй өсөлттэйгээр өндөрлүүлж, S&P 500 индекс 14.9%, Nasdaq 21.4%, Dow Jones 13%-иар өссөнөөр 2020 оноос хойших хамгийн өндөр улирлын өсөлтөө бүртгэлээ.

Хэдийгээр Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл бүрэн арилаагүй ч АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой, компаниудын ашиг өсөлттэй хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалсаар байна. Ялангуяа технологи болон хагас дамжуулагчийн салбарын хувьцаанууд сэргэлт үзүүлж, зах зээлийн өсөлтийг тэргүүллээ.

Гэсэн ч оны хоёрдугаар хагаст зах зээлд хэд хэдэн сорилт хэвээр байна. Тухайлбал, AI салбарын хэт өндөр үнэлгээ, технологийн компаниудын дата төв болон хиймэл оюун ухаанд чиглэсэн асар өндөр хөрөнгө оруулалт, мөн ХНС-ийн бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулахгүй байх төлөв нь хөрөнгө оруулагчдын анхаарах гол эрсдэлүүд хэвээр байгаа юм.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд