- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Трамп Ираны аливаа халдлагад хатуу хариу цохилт өгнө
Трамп Ираны аливаа халдлагад хатуу хариу цохилт өгнө
АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч байна | Google: Cloud үйлчилгээний өсөлтөөр орлого хүлээлтээс давсан | Tesla: Цахилгаан машин биш, AI ба роботууд | Viber сувагт нэгдээрэй |
🌐Доналд Трамп Ормузын хоолойгоор зорчиж буй хөлөг онгоц руу Иран дахин халдвал Ираны гүүр, цахилгаан станцуудыг онилон цохилт өгнө гэж мэдэгдлээ. Үүний хариуд Иран АНУ-ын бүс нутаг дахь эрчим хүч болон дэд бүтцийн байгууламжуудыг онилохоо анхааруулж, хоёр талын хурцадмал байдал улам нэмэгдэв.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираныг хэлэлцээр хийх бодит хүсэлгүй байна хэмээн шүүмжилж, олон улсын хуульд заасан чөлөөт усан тээврийн зарчмыг зөрчин Ормузын хоолойг хянах оролдлогыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцоллоо.
Google:Cloud үйлчилгээний өсөлтөөр орлого хүлээлтээс давж, AI-д хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв
📊Alphabet компани 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайландаа Google Cloud-ийн орлого өмнөх оны мөн үеэс 82%-иар өсөж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүлснээ мэдээллээ.
Үүний зэрэгцээ Google AI дэд бүтэц, дата төвүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дахин нэмэгдүүлж, 2026 оны нийт хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх төсөөллөөс 15 тэрбум ам.доллараар өсгөжээ. Компанийн санхүүгийн захирал эрэлт одоогийн хүчин чадлаас давсан хэвээр байгаа тул дэд бүтцийн өргөтгөлийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Мөн Google энэ улиралд өөрийн TPU AI чипийн шууд борлуулалтын орлогыг анх удаа тайландаа тусгасан нь Nvidia-гийн GPU-ээс хамаарлыг бууруулж, AI экосистемээ илүү бие даасан болгох стратегиа эрчимжүүлж буйг харууллаа.
Tesla-ийн дараагийн том бооцоо: Цахилгаан машин биш, AI ба роботууд
🖥️Элон Маск Tesla компанийг уламжлалт цахилгаан автомашин үйлдвэрлэгчээс давж, AI, өөрөө жолоодлоготой технологи болон роботикийн компани болгон өргөжүүлэх стратегиа эрчимжүүлж байна. II улиралд Tesla 480 мянга гаруй автомашин нийлүүлж, нийт орлого нь 28.24 тэрбум ам.долларт хүрсэн ч ашиг нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй. Ялангуяа автомашины нийт ашгийн маржин 16.3% болж буурсан нь зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэж, борлуулалтаа дэмжихийн тулд үнэ бууруулах стратеги үргэлжилж байгааг илтгэж байна. Харин нөгөө талд Tesla ирээдүйн өсөлтийн гол тулгуураа AI болон роботикийн чиглэлд төвлөрүүлж байна. Тус компани энэ онд 25 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын хувьд гол асуулт хэвээр байна: Tesla-ийн AI, роботакси болон роботикийн томоохон амлалтууд хэзээ бодит орлого, ашигт ажиллагаа болж хувирах вэ?

Энэ тодорхойгүй байдал болон автомашины бизнесийн маржины дарамт давхацсанаар тайлангийн дараа компанийн хувьцааны ханш ойролцоогоор 4%-иар буурсан байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
