- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ | Microsoft | Meta AI-д дахин бооцоо тавив | Viber сувагт нэгдээрэй |
🏦Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 3.50%-3.75% түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Гэсэн ч 12 гишүүнтэй бодлого тодорхойлогч хорооны 3 гишүүн бодлогын хүүг 0.25 нэгжээр нэмэгдүүлэх санал өгсөн нь инфляцын эрсдэл өндөр хэвээр байгааг харууллаа.
ХНС-ийн дарга Кевин Уорш инфляцыг 2%-ийн зорилтот түвшинд хүргэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ онцолж, хэрэв инфляц өндөр хэвээр үргэлжилбэл бодлогын хүүг нэмэгдүүлэх нь боломжит хувилбар гэдгийг мэдэгдсэн ч дараагийн хурлаар ямар шийдвэр гаргах талаар тодорхой дохио өгсөнгүй.

Ойрын хоёр сарын инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд ХНС-ийн дараагийн шийдвэрт гол нөлөө үзүүлэхээр байгаа бөгөөд инфляц мэдэгдэхүйц саарахгүй бол есдүгээр сард бодлогын хүүг 0.25 нэгжээр нэмэгдүүлэх боломж өндөр байна.
⚙️Microsoft: AI хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэллээ
Microsoft энэ улиралд зах зээлийн хүлээлтээс давсан үр дүн тайлагнаж, Azure үүлэн үйлчилгээний орлого 43%-иар өссөн нь зах зээлийн 39.98%-ийн төсөөллийг давлаа.
Компанийн нийт орлого 18%-иар өсөж 📈90 тэрбум ам.долларт хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох ашиг 4.74 ам.доллар болж, зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан байна.
Гүйцэтгэх захирал Сатья Наделла Microsoft өмнө нь OpenAI-ийн загварт түлхүү түшиглэдэг байсан бол одоо өөрийн AI загвар болон чипүүдийг хөгжүүлж, тооцооллын үр ашгаа 40% хүртэл сайжруулсан гэж мэдэгдлээ. Ингэснээр хэрэглэгчид өртөг болон гүйцэтгэлдээ тохируулан өөр өөр AI технологийг сонгох боломжтой экосистемийг бүрдүүлэхээр зорьж байгаагаа онцолсон байна.

Хэдийгээр AI дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа ч хүчтэй орлогын өсөлт, Azure-ийн өндөр гүйцэтгэл нь эдгээр хөрөнгө оруулалт бодит мөнгөн урсгал, ашиг болгон хувирч эхэлснийг харуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн байна.
🔵Meta AI-д дахин бооцоо тавив: Мөнгөн урсгал огцом буурлаа
Meta Platforms II улиралд орлогоо 28%-иар өсгөж 60.8 тэрбум ам.долларт хүргэж, өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 3.6 тэрбумд хүрсэн ч AI дэд бүтцийн өндөр зардлын улмаас чөлөөт мөнгөн урсгал 91%-иар буурч📉, 784 сая ам.доллар болсон байна.
Meta мөн 2026 оны хөрөнгө оруулалтын зардлын хүлээлтээ 130-145 тэрбум ам.доллар болгон дахин өсгөж, AI дата төвүүд болон тооцооллын хүчин чадлаа эрчимтэй тэлэхээ мэдэгдэв. Гүйцэтгэх захирал Марк Цукерберг AI-д хийж буй энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалт нь ирээдүйд хувийн AI туслахууд болон байгууллагын AI үйлчилгээг Meta-ийн дараагийн том бизнес болно гэж үзэж байгаагаа онцоллоо.

Гэсэн ч энэ улиралд компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 6.18 ам.доллар болж, зах зээлийн 7.22 ам.долларын хүлээлтэд хүрээгүй нь AI-ийн өндөр зардал богино хугацаанд санхүүгийн үзүүлэлтүүдэд дарамт болж, хөрөнгө оруулагчдын дунд тодорхойгүй байдлыг бий болгоод байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
