- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🔔“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
🔔“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
| “Инвескор Өсөлт” ХБҮЦ📌| АНУ-ын ажилгүйдэл буурлаа☝️| ХасБанк 2025 онд💰цэвэр ашигтай ажиллаа | АНУ, Иран |

📌“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.


🔔Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
🔵Инвескор ББСБ нь компанийн засаглалаараа тэргүүлэгч төдийгүй нийт хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлийн 9.3%-ийг, цэвэр зээлийн багцын дүнгээр 8.5%-ийг бүрдүүлж буй Монгол Улсын Тэргүүлэгч ББСБ юм. Тус компани нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” зээлжих зэрэглэлтэй бөгөөд хөрөнгийн зах зээлд 3 дахь удаагаа ХБҮЦ гаргаж буй туршлагатай байгууллага юм.
ИНВЕСКОР ӨСӨЛТ ХБҮЦ-ны нөхцөл:
Нэгж үнэ:100,000₮
Хүүгийн татвар: 5%
Хугацаа: 18 сар
Хүү төлөлт: 3 сар тутам
Нийт дүн: 50.0 тэрбум₮
Үндсэн төлбөр: 12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн хугацааны эцэст төлнө.
Хэрэв та дотоодын тэргүүлэгч компанийн гаргасан өгөөж өндөр, эрсдэл багатай ХБҮЦ-д хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдоорой.

АНУ-Д АЖЛЫН БАЙР БАГА НЭМЭГДСЭН Ч АЖИЛГҮЙДЭЛ БУУРЛАА.

🔵АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээр 12-р сард ердөө 50 мянган ажлын байр нэмэгдсэн нь зах зээлийн таамагласан 73 мянгаас бага, мөн 11-р сарын 56 мянгаас ч доогуур үзүүлэлт болов.
🔵Гэсэн ч албан ёсны ажилгүйдлийн түвшин 4.4 хувь болж буурсан нь эдийн засагчдын 4.5 хувийн хүлээлтээс илүү сайн гарсан дүн юм. Цалин хөлсний хувьд сарын өсөлт 0.3 хувь байсан нь хүлээлттэй нийцсэн ч жилийн өсөлт 3.8 хувь болж, таамгаас өндөр гарсан нь инфляцын дарамт бүрэн арилж амжаагүйг харуулж байна.
🔵2025 оны турш АНУ-д сард дунджаар ердөө 49 мянган ажлын байр шинээр бий болсон нь 2024 оны 168 мянгатай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт бөгөөд эдийн засагчид үүнийг ажилд авах хямралтай өсөлт буюу эдийн засаг өсөж байгаа ч компаниуд ажилд хүн авахдаа маш болгоомжтой хандаж байна гэж тодорхойлж байна.
🔵Гэсэн ч эдийн засгийн нийт дүр зураг муу биш байна. 2025 оны 4-р улиралд ДНБ 5.4 хувийн хурдтай өсөх тооцоо гарч байна. Иймээс АНУ-ын Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүүг дахин бууруулахад яарахгүй байх магадлалтай ч, ажлын байрны өсөлт сул хэвээр үргэлжилбэл 2026 онд хүү буурах орон зай нээгдэх боломжтой хэвээр байна.

💰ХАСБАНК 2025 ОНД 172.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАА.

💰Тус банк 2025 оны IV улиралд татварын дараах 47.6 тэрбум төгрөгийн ашиг олж, бүтэн жилийн дүнгээр 172.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
🔵2025 онд зээлийн багц тэлж, түүнтэй уялдан хүүгийн орлого өссөн ч зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн, мөн заавал байлгах нөөцийн хэмжээ өссөн нь ашигт ажиллагаанд тодорхой дарамт учруулжээ.
🔵Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл сайжирч, чанаргүй зээлийн хэмжээ огцом буурсан нь зээлийн эрсдэлийн сангийн зардлыг нэмэгдүүлсэн ч нийт ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн байна.
🔵2025 оны IV улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 21.8%, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS 164.1 төгрөг байна. Харин хүүгийн орлого 2024 оны эцсийн 709.1 тэрбум төгрөгөөс 2025 оны эцэст 846.5 тэрбум төгрөг болж өсжээ. ХасБанк ХК-ийн хувьцааны үнэ 2025 оны 12 сарын 31-нд 963.9 төгрөгөөр хаагдсан нь өмнөх оны хаалтаас 16.7%, IPO хийсэн үнээс 42.4%-иар өссөн үзүүлэлт юм.
🔵Мөн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилаад байна. Ингэснээр ХасБанк 2023 онд 42.1 тэрбум, 2024 онд 47.3 тэрбум, 2025 онд 18.9 тэрбум төгрөг, нийтдээ 108.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
