Хавдрын вакцины эерэг үр дүн Moderna-ийн хувьцааг 177%-иар өсгөв

Хавдрын вакцины эерэг үр дүн | SK Hynix $28.6 тэрбумын хувьцаа | Трамп Ираны эсрэг эдийн засгийн дайн зарлалаа | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

Merck болон Moderna компаниудын хамтран хөгжүүлж буй хувь хүнд тохируулсан хавдрын вакцины 💉1,000 гаруй өвчтөн оролцсон томоохон туршилтын эерэг үр дүн нь хавдрыг эмчлэх шинэ аргыг бий болгох боломжтой гэсэн хүлээлтийг нэмэгдүүлжээ.

Энэхүү вакцин нь уламжлалт хими эмчилгээ шиг ❤️‍🩹эрүүл болон хавдрын эсийг ялгалгүй устгах бус, өвчтөн бүрийн хавдрын онцлогийг таньж, биеийн дархлааг тухайн хавдрын эсүүдийг онилон устгахад чиглүүлдэг байна.

Эмнэлзүйн үр дүнгээс гадна энэхүү ахиц нь хөрөнгийн зах зээлд ч хүчтэй нөлөөллөө. Туршилтын эерэг мэдээллийн дараа Moderna-ийн хувьцааны ханш 177%-иар огцом өсөж, нэг өдрийн дотор бараг гурав дахин нэмэгдсэн байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын анхаарал Moderna-ийн COVID-19 вакцины💉дараах өсөлтийн шинэ боломж болох хавдрын эмчилгээний технологид шилжлээ.

Гэхдээ хавдрын вакцины салбар дахь өрсөлдөөн зөвхөн Moderna болон Merck-ээр хязгаарлагдахгүй байна. Дээрх хоёр компаниас гадна Roche болон BioNTech зэрэг компаниуд хавдрын эсрэг ижил төстэй технологи хөгжүүлж байна. 

🔵SK Hynix $28.6 тэрбумын хувьцаа буцаан худалдан авна

Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK Hynix компани 📊 хувьцааны ханш нь сүүлийн саруудад буурсантай холбоотойгоор 40 их наяд вон буюу ойролцоогоор $28.6 тэрбумын хувьцаагаа буцаан худалдан авахаар боллоо.

Хөрөнгө оруулагчид АНУ-ын технологийн компаниудын хиймэл оюун ухаанд хийх өндөр хэмжээний хөрөнгө оруулалт цаашид хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт эргэлзэж эхэлсэн нь хувьцааны ханшид дарамт болоод байгаа юм.

Ийм хэмжээний хувьцаа буцаан худалдан авах шийдвэр нь компанийн хувьцааны нийлүүлэлтийг бууруулж, үлдсэн хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь болон нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн энэ нь SK Hynix-ийн удирдлага ойрын хугацаанд санах ойн чипийн үнэ буурна гэж үзэхгүй байгааг илэрхийлж байна.

Тиймээс SK Hynix нэг талаас AI-ийн өсөн нэмэгдэж буй эрэлтэд зориулан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах хоёр зорилгыг зэрэг хэрэгжүүлж байна.

🪖Трамп Ираны эсрэг эдийн засгийн дайн зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг урьд өмнө байгаагүй хүчтэй эдийн засгийн дарамт үзүүлэхээ зарлаж, үүнийг “эдийн засгийн дайн ба тусгаарлалт” хэмээн тодорхойллоо. Түүний хэлснээр АНУ Ираны орлогын эх үүсвэр, олон улсын санхүүгийн сувгуудыг хааж, эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлах зорилготой байна.

Трамп Иранд хориг арга хэмжээг тойрон гарахад нь тусалсан аливаа улс, банк санхүүгийн байгууллага, компани болон төрийн байгууллагад хатуу эдийн засгийн хариу арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.

Ялангуяа газрын тосны хууль бус худалдаа, валютын своп хэлцэл, бэлэн мөнгөний шилжүүлэг, валют арилжааны байгууллага, хөлөг онгоцны бүртгэл болон халхавч компаниудаар дамжих санхүүгийн урсгалыг нэн даруй зогсоохыг зорьж байна.

Хэрэв энэ бодлого өргөн хүрээнд хэрэгжвэл Ираны газрын тосны экспорт, валютын орлого болон олон улсын худалдааг улам хумих эрсдэлтэй.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд