- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🪖Дайны нөхцөл байдал улам хурцдаж, алт болон хувьцааны ханш унасан хэвээр байна.
🪖Дайны нөхцөл байдал улам хурцдаж, алт болон хувьцааны ханш унасан хэвээр байна.
Дайны нөхцөл байдал | Инфляцийн өсөлт | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

🪖Дайны нөхцөл байдал улам хурцдаж, алт болон хувьцааны ханш 📉 унасан хэвээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчин Иран дахь олон цэргийн объектод цохилт өгчээ. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Ираны цэргийн тандалтын систем, холбооны сүлжээ болон агаарын довтолгооноос хамгаалах байгууламжуудыг онилсон байна.
Трамп өмнө нь “Өчигдөр хүчтэй цохисон, өнөөдөр бүр хүчтэй цохино” хэмээн мэдэгдэж, Ираныг хэлэлцээрт яаралтай гарын үсэг зурахыг шаарджээ.
Үүний хариуд Ираны төрийн хэвлэлүүд Ормузын хоолойд АНУ-ын хөлөг онгоцууд руу пуужин болон дроны довтолгоо хийсэн гэж мэдээлсэн бол Ираны цэргийн удирдлага Ормузын хоолойг бүрэн хааж, нэвтрэх аливаа усан онгоцыг онилохоо анхааруулжээ.
Трамп дараа нь Ираны албаныхантай шууд ярилцсан бөгөөд Ираны тал цохилтыг зогсоох хүсэлт тавьсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр цэргийн ажиллагаа удахгүй намжиж магадгүй гэж хэлсэн ч шаардлагатай тохиолдолд дахин довтлох боломжийг үгүйсгээгүй юм.

Зах зээлийн ханшийг хэрхэн хөдөлгөв?
WTI газрын тосны үнэ бараг 2%-иар өсөж, нэг баррель нь 89.72 ам.долларт хүрэв.
АНУ-ын хөрөнгийн зах зээлд дарамт үүсч, индексүүд хүчтэй унасан хэвээр байна.
Мөргөлдөөн үргэлжилбэл газрын тосны үнэ ойрын саруудад баррель нь 150 ам.доллар хүрэх эрсдэлтэй байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

🔺Инфляцийн өсөлт зах зээлд дарамт болж байна.
5-р сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) сарын дүнгээр 0.5%-иар өсөж, жилийн инфляц 4.2%-д хүрлээ. Энэ нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн боловч 2023 оны 4-р сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Инфляцын өсөлтийн гол шалтгаан нь эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотой байв. Эрчим хүчний үнэ зөвхөн 5-р сард 3.9%-иар өссөн бол жилийн өсөлт нь 23.5%-д хүрчээ. Харин хүнс, эрчим хүчийг хассан суурь инфляц (Core CPI) сарын дүнгээр 0.2%, жилийн дүнгээр 2.9% болж, хүлээлтээс арай зөөлөн гарсан байна.
Зах зээл газрын тосны үнийн өсөлт эдийн засгийн бусад салбарт дамжиж эхлэх вий гэж болгоомжилж байна. АНУ-Ираны мөргөлдөөн үргэлжилж, газрын тосны үнэ өссөн нь инфляцыг дахин хурдасгах гол эрсдэл болжээ.

Тэгтвэл Холбооны Нөөцийн Сан юу хийх вэ?
Зах зээл 6-р сарын 17-ны хурлаар ХНС бодлогын хүүгээ хэвээр нь хадгална гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ инфляц 4.2% хүртэл өссөн, газрын тосны ханш үнэтэй хэвээр мөн Ирантай холбоотой эрсдэл үргэлжилж байгаа билээ. Тиймээс дараагийн алхам нь хүү бууруулах биш, харин 12-р сард дахин хүү нэмэх магадлалтай юу гэдэг дээр анхаарал хандуулж байгаа билээ.
Иймээс зах зээл одоогоор инфляцаас илүүтэйгээр газрын тос болон Ормузын хоолойн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
