- Голомт Капитал ҮЦК
- Posts
- СЭНДЛИ БОНДЫН ЗАХИАЛГА 1 ЦАГИЙН ДОТОР 100 ХУВЬ БИЕЛЛЭЭ
СЭНДЛИ БОНДЫН ЗАХИАЛГА 1 ЦАГИЙН ДОТОР 100 ХУВЬ БИЕЛЛЭЭ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Сэндли бондын захиалга 1 цагийн дотор 100 хувь биеллээ | Сэндли ББСБ ХК-ийн НЭЭЛТТЭЙ бондын арилжаагаар 8,5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.
Голомт Банкны цэвэр ашиг 355 хувь өсжээ | Голомт Банкны цэвэр ашиг өмнөх онтой харьцуулахад 355 хувиар өсөж 100.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
АНУ-ын засгийн газар Google-ийг шүүхэд дуудна | АНУ-ын Хууль зүйн яам “Google” компанийг онлайн зар сурталчилгааны салбарын монопольчлолын хэргээр шүүхэд дуудахаар төлөвлөж байна.
Боинг 737 МАХ онгоцны ослын хохирогчдын ар гэр шүүхэд мэдүүлэг өгнө | 2018 онд Теслаг хувийн компани болгоход сансрын пуужин хөгжүүлэгч SpaceX компанийн хувьцаагаар санхүүжүүлэх боломжтой байсан хэмээн шүүгчид мэдүүлжээ.
Хятадын эрэлт сэргэх хүлээлт Азид газрын тосны ханшийг өсгөв | БНХАУ-аас шатахууны эрэлт сэргэнэ гэсэн хүлээлтийн үр дагаварт мягмар гарагт газрын тосны үнэ Азийн зах зээл дээр өсөв.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.18 хувиар буурч, 37758.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,909,119,000,804 төгрөг боллоо.

СЭНДЛИ БОНДЫН ЗАХИАЛГА 1 ЦАГИЙН ДОТОР 100 ХУВЬ БИЕЛЛЭЭ
2023 оны Монголын анхны Нээлттэй бонд-Сэндли бондын захиалгыг албан ёсоор нээж цан цохисноос хойш 1 цаг гаруйн хугацаанд амжилттай татан төвлөрсөн нь тус компанид үзүүлж буй хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг илтгэж байна.
НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА

Сэндли ББСБ ХК нь финтек технологид суурилсан "Sendly" гар утасны аппликэйшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, зээл, гадаад валютын арилжаа зэрэг санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.
Тус компани 2022 оны IV улиралд нийт 23.1 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх улирлаас 1.6 дахин, харилцагчдын тоо нь I улирлаас 8.8 дахин өссөн бол Sendly аппликэйшнээр хийгдсэн мөнгө гуйвуулга нь 12 сарын байдлаар 8.26 сая ам.доллар буюу 26.07 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа зэрэг тогтмол өсөлттэй яваа компани юм.

Голомт Банкны цэвэр ашиг 355 хувь өсжээ
Голомт банкны 2022 оны цэвэр ашиг өнгөрсөн оныхоос 355 хувиар өсөж 100 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр IPO хийх үеийн төсөөлөл буюу хөрөнгө оруулагчдад танилцуулж байсан 75 тэрбум төгрөгийг давав.
Ийнхүү Голомт банкны цэвэр ашиг 2022 онд 355 хувиар өсөж, өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр банкны санхүүгийн үзүүлэлтүүдэд сайнаар нөлөөлж, ААН иргэдэд үзүүлэх зээлийн үйлчилгээ нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж өсөхөөр байна.

ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХЫГ ХҮСВЭЛ-ДАНС НЭЭХ, ЗАХИАЛГА ӨГӨХ:
📱Golomt Capital аппликэйшн
🏢Голомт Капитал ҮЦК ХХК-ийн байранд ирэх
☎️ 7012-1530

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
АНУ-ын засгийн газар Google-ийг шүүхэд дуудна
АНУ-ын Хууль зүйн яам “Google” компанийг онлайн зар сурталчилгааны салбарын монопольчлолын хэргээр шүүхэд дуудахаар төлөвлөж байна.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мягмар гарагт Цахиурын хөндийн хамгийн амжилттай компаниудын нэг болох “Alphabet Inc” (NASDAQ:GOOGL)-ийн эзэмшдэг “Google” компанийг дижитал зар сурталчилгааны ноёрхлоо урвуулан ашиглаж буйд буруутган, татан буулгах хүртэл арга хэмжээ авахаа анхааруулав.
Засгийн газар нь “Google” компанийн орлогын 12 орчим хувийг бүрдүүлдэг, мөн хайлтын систем болон үүлэн компанийн нийт борлуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг зар сурталчилгааны удирдлагын платформыг зарахыг тулгах аж.
Холбооны засгийн газар нь мөн Amazon.com (NASDAQ: AMZN), Meta Platforms (NASDAQ: META), Apple Inc (NASDAQ:AAPL) зэрэг нөлөө бүхий технологийн компанид хийж буй хянан шалгалт, эрх зүйн маргаан нь тэдний үйл ажиллагааны талбарт жижиг өрсөлдөгчдийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах зорилготой хэмээн мэдэгдэж байгаа юм.

Боинг 737 МАХ онгоцны ослын хохирогчдын ар гэр шүүхэд мэдүүлэг өгнө
Боинг 737 MAX загварын хоёр онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн ар гэрээс Пүрэв гарагт Техас мужийн холбооны шүүх хурал дээр Боинг (NYSE:BA) компанийн эсрэг мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байна.

АНУ-ын дүүргийн шүүгч Reed O’Conner өнгөрсөн долоо хоногт Боингийг хоёр онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийн 2021 онд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус компанийг шүүхэд дууджээ. 2021 оны 1 сард онгоцны загвар алдаатай байсан гэх үндэслэлээр 2.5 тэрбум ам.долларын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралд ялалт байгуулж, хариуцлагаас чөлөөлөгдсөн байдаг.
Хохирогчдын ар гэрийн зүгээс Хууль Зүйн Яамыг “хууран мэхэлж, процессыг нуун дарагдуулснаар бидний эрхийг зөрчиж байна” хэмээн маргаж, мөн Боингийн эрүүгийн хариуцлага хүлээхээс чөлөөлөгдсөн шийдвэрийг цуцлахыг шүүгч О’Коннороос хүссэн байна.
Шүүгч О’Коннор нь 10 сард, дээрх хүсэлтийн дагуу амь үрэгдэгсдийн ар гэрийг хуулийн дагуу “Гэмт хэргийн хохирогчид” хэмээн авч үзэхийг тогтоосон бөгөөд хохирогчдын ар гэрээс Боинг компанийг эрүүгийн гэмт хэрэгтнээр татахыг шаардсан байна.
2018, 2019 онд Индонез болон Этиоп улсад болсон осол нь Боинг компанид 20 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан бөгөөд тус компанийн хамгийн сайн борлуулалттай онгоцыг 20 сарын турш ашиглалтаас хасаж, нисэх онгоцны гэрчилгээг олгох журмыг АНУ-ын Конгресс шинэчлэн батлахад хүргэсэн юм.
Хохирогчид нөхөн төлбөрт 500 сая ам.доллар, 243.6 сая ам.долларын торгууль болон агаарын тээврийн компаниудад 1.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгох шаардлага тавьж буй аж. Харин Боинг болон Хууль Зүйн Яам хоёул энэхүү хаагдсан хэргийг дахин нээхийн эсрэг байгаагаа илэрхийлж "Урьд өмнө байгаагүй, тэгш бус, хэрэгжих боломжгүй тохиолдол" гэж үзэж байгаа өмнө нь илэрхийлээд байсан юм.

Хятадын эрэлт сэргэх хүлээлт Азид газрын тосны ханшийг өсгөв
Хэдий АНУ-ын эдийн засгийн удаашрах төлөв харагдаж буй ч топ импортлогч БНХАУ-аас шатахууны эрэлт сэргэнэ гэсэн хүлээлтийн үр дагаварт мягмар гарагт газрын тосны үнэ Азийн зах зээл дээр өсөв.

Брэнт газрын тосны үнэ дээд тал нь 88.36 ам.долларт хүрсэн ба 88.14 ам.доллар дээр хаагджээ. АНУ-ын WTI түүхий нефтийн үнэ мөн 81.88 ам.долларт хүртэл өссөн бөгөөд 81.64 ам.доллараар хаагдсан байна.
Царт тахлын дэглэмээ сулруулсан БНХАУ улс илүү их худалдан авалт хийх төлөвтэй байгаа ба арилжаачид ОХУ-д тавьсан хориг нь нийлүүлэлтийг чангалж магадгүй хэмээн санаа зовсны улмаас биет зах зээл дээрх түүхий нефтийн үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
"Түүнээс гадна ам.долларын ханш сүүлийн хэдэн сарын доод түвшинд хүрч байгаа нь нефтийн үнийг өсгөж байна" гэж нефтийн зах зээлийн хараат бус шинжээч Сугандха Сачдева хэлжээ.
Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт ихэнх компанийн орлогын тайлан танилцуулагдах тул дэлхийн эдийн засаг, бизнесийн орчны чухал ач холбогдолтой хэмээн анхаарлаа хандуулж байна.
Таваарын зах зээлийн хувьд, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий газрын тос, бензиний нөөц өсөх төлөвтэй байсан бол цэвэршүүлсэн гарзын тосны нөөц буурсан гэж даваа гарагт Ройтерс агентлагийн урьдчилсан санал асуулга харуулжээ.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 24-ний өдрийн арилжааны мэдээ
2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 368,707,781 төгрөгийн үнийн дүн бүхий 1,280,346 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Ариг гал" ХК (EER +14.29%),
"Монгол керамик" ХК (KEK +12.61%)
"Гермес центр" ХК (HRM +7.57%)
Хамгийн их бууралттай:
"Жуулчин дюти фрий" ХК (SUL -10.31%),
"Махимпекс" ХК (MMX -6.63%)
"Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE -4.22%)-ийн
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,871 ширхэг нэгж эрхийг 9,086,115 төгрөгөөр, багцын арилжаагаар 2,267,835 ширхэг үнэт цаасыг 2,950,001,380 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.18 хувиар буурч, 37758.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,909,119,000,804 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
