- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Газрын тосны тээврийн гол замд шинэ эрсдэл үүслээ
Газрын тосны тээврийн гол замд шинэ эрсдэл үүслээ
Газрын тосны тээврийн гол замд шинэ эрсдэл үүслээ | Нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой МУ-д инфляцын дарамт хэвээр байна | Viber сувагт нэгдээрэй |
🌐Йеменд үйл ажиллагаа явуулдаг, Ираны дэмжлэгтэй Хусит босогчид Саудын Арабын эсрэг далайн тээврийн хориг зарласнаар Улаан тэнгис, Аденийн буланг холбодог Баб-эль-Мандебийн хоолойн аюулгүй байдалд эрсдэл нэмэгдлээ.
Хариуд нь Саудын Арабын тэргүүлсэн эвсэл усан замын хамгаалалтаа чангатгаж байна. Хэрэв уг хоолойн тээвэр саатвал Саудын газрын тосны экспорт тасалдаж, дэлхийн нийлүүлэлт ойролцоогоор 7%-иар буурах эрсдэлтэй юм.

Үүний зэрэгцээ Иран, АНУ-ын хооронд 10 хоногийн гал зогсоох шинэ санал хэлэлцэгдэж байгаа талаар мэдээлэл гарсан ч хоёр талын цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна.
Нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой МУ-д инфляцын дарамт хэвээр байна.
📊Монголбанк инфляцын дарамт нэмэгдсэн ч энэ нь голчлон мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой гэж дүгнэжээ. Харин эдгээр түр зуурын хүчин зүйлсийг хасаж тооцдог суурь инфляц Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж байгаа нь эрэлтийн дарамт харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.
Улсын хэмжээнд инфляц 5-р сард 11.2%-д хүрсэн бөгөөд үүнийг дагаад иргэдийн инфляцын хүлээлт мөн өсжээ. Богино хугацаанд мах, хүнсний ногоо, шатахууны үнэ өндөр хэвээр байх тул инфляц 2027 оны эхэн хүртэл Төв банкны зорилтот интервалаас давсан түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч Монголбанк шинэ сөрөг шок үүсэхгүй гэж үзвэл энэ оны сүүлээс инфляц аажмаар саарч, 2027 оны дунд үеэс зорилтот интервалд эргэн орж, дунд хугацаанд ойролцоогоор 6%-д тогтворжино гэж төсөөлжээ.

Мөн махны нийлүүлэлт нэмэгдэж, шинэ ургац зах зээлд гарахтай зэрэгцэн хүнсний үнийн дарамт буурах төлөвтэй байна. Харин шатахууны дотоод үнийг 2026 оныг дуустал одоогийн түвшинд хадгална гэж үзэж байгаа бөгөөд түүнээс хойш дэлхийн газрын тосны үнийн хөдөлгөөнийг даган өөрчлөгдөнө гэж тооцоолжээ. Ойрх Дорнодын геополитикийн эрсдэлийн нөлөө ч 2026 оны сүүлээс аажмаар саарч, газрын тосны дэлхийн үнэ урт хугацаанд буурах төлөвтэй байгааг онцолсон байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
