- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ☝️“Ираны дараагийн удирдагчийг сонгоход АНУ оролцох ёстой”
☝️“Ираны дараагийн удирдагчийг сонгоход АНУ оролцох ёстой”
Ираны дараагийн удирдагчийг сонгоход АНУ оролцоно | 3 сарын хамгийн эрэлттэй бонд | АНУ чипийн экспортоо чангатгана | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

“Ираны дараагийн удирдагчийг сонгоход ану оролцох ёстой”
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр: “Хаменеийн хүү тохиромжгүй. Бид Иранд энх тайван авчрах удирдагчийг хүсэж байна” гэжээ. Тэрээр мөн Ираны удирдагчийг сонгох асуудалд Венесуэлийн засгийн эрхийн өөрчлөлтөд оролцсонтой адил нөлөө үзүүлэхийг хүсэж байгаагаа дурдсан байна.
Одоогоор Иран шинэ дээд удирдагчаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Хаменеийн хүү Можтаба хамгийн боломжит залгамжлагчаар яригдаж байна.
Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа санал болгож буй дотоод хувьцааны багц
Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулагчиддаа зориулан дотоодын хувьцаат компаниудаас бүрдсэн багцын танилцуулгыг бэлтгэлээ. Энэхүү багцыг бүрдүүлэхдээ Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй компаниудыг дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон авчээ. Үүнд:
Ногдол ашгийн өгөөж өндөр, тогтмол ногдол ашиг тараадаг байх
Ашигт ажиллагаа тогтвортой, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг байх
Компанийн засаглал сайн, үйл ажиллагааны тогтвортой байдал хангагдсан байх
Олон нийтэд ил тод мэдээллээ хүргэдэг.
Өдрийн арилжааны идэвх дунджаас өндөр, хөрвөх чадвар сайтай байх.
Үнэ ашгийн харьцаа (P/E) харьцангуй бага, зах зээл дээр багаар үнэлэгдсэн хувьцаа байх.


3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.
🏭 Барилга - 20%

АНУ чипийн экспортод хатуу хязгаарлалт тавина
АНУ хиймэл оюуны чипийн экспортыг илүү хатуу хянах шинэ журам боловсруулж магадгүй гэх мэдээлэл гарсны дараагаар Nvidia-ийн хувьцаа 2.6%, AMD-ийн хувьцаа 3.3%-иар тус тус буурсан байна.
АНУ-ын Засгийн газар AI accelerator чипийг гадаад улс руу экспортлох бүрд тусгай зөвшөөрөл авах шаардлага тавих шинэ дүрэм хэлэлцэж байгаа аж. Одоогоор ийм хязгаарлалт 40 орчим улсуудад үйлчилж байгаа бол шинэ журам хэрэгжсэнээр илүү олон улсыг хамруулах магадлалтай.

Мөн томоохон AI дата төв байгуулах компаниуд их хэмжээний чип худалдан авахын өмнө АНУ-ын Засгийн газраас урьдчилсан зөвшөөрөл авч, зарим тохиолдолд бизнесийн загвараа тайлагнах эсвэл шалгалт хийх боломж олгох шаардлагатай болж магадгүй байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

