🪙АЛТ-ТҮҮХЭН ДЭЭД ХАНШ

| Alphabet💰Intersect-ийг авна | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

БОДЛОГЫН ХҮҮ БУУРАХ ХҮЛЭЭЛТ 🪙АЛТЫГ ТҮҮХЭН ДЭЭД ХАНШИНД НЬ ХҮРГЭВ.

2025 оны арилжааны өдөр дуусахад 7 өдөр үлдлээ. Хөрөнгө оруулагчид багцаа дахин тэнцвэржүүлэхэд алт, мөнгө хамгийн найдвартай сонголт болж байна.

🪙Алтны фьючерс (2026 оны 2 сар) унц нь 4519.4 ам.долларт арилжаалагдаж түүхэн дээд ханшин дээрээ байна. Ингэснээр алтны үнэ он гарснаас хойш бараг 70% өсөв.

👆Мөнгө ч алттай зэрэгцэн хүчтэй өсөж унц нь 68.9 ам.доллар орчимд хүрч түүхэн дээд түвшин буюу он гарснаас хойш 128% өссөн нь онцгой үзүүлэлт юм.

  • Яагаад алт, мөнгө ингэж өсөв?

Эдийн засаг, геополитикийн тодорхой бус байдал нэмэгдэхэд алт, мөнгө аюулгүй хөрөнгөд тооцогддог. АНУ, Европ, Их Британи зэрэг томоохон гүрнүүдийн төсвийн алдагдал өсөж, мөнгөний бодлого хэрхэх нь тодорхойгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө рүү чиглүүлж байна.

ALPHABET КОМПАНИ INTERSECT-ИЙГ 💰4.75 ТЭРБУМААР ХУДАЛДАЖ АВНА.

🎯Өчигдөр Google-ийн толгой компани Alphabet компани дата төв болон эрчим хүчний дэд бүтцийн шийдэл нийлүүлэгч 💡Intersect-ийг 4.75 тэрбум ам.доллароор (өрийг нь өөртөө шилжүүлэн авах нөхцөлтэйгээр) худалдан авах эцсийн гэрээнд хүрснээ зарлалаа.

⚡Intersect нь эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шинэ технологиудыг судалж, Google-ийн АНУ дахь дата төвийн хөрөнгө оруулалтыг ⚙️Cloud-ийн хэрэглэгчдийн эрэлтийг хангах зорилгоор дэмжин ажиллах юм.

👆Гэхдээ Intersect-ийн Техас дахь одоогийн ашиглалтад орсон активууд, мөн Калифорни дахь ашиглалтад орсон болон хөгжүүлэлтийн шатны активууд энэхүү худалдан авалтад хамрагдахгүй.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд