- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Intel компани сүүлийн 15 жилд байгаагүй ашигтай ажиллаж бай
Intel компани сүүлийн 15 жилд байгаагүй ашигтай ажиллаж бай
АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч байна | Google: Cloud үйлчилгээний өсөлтөөр орлого хүлээлтээс давсан | Tesla: Цахилгаан машин биш, AI ба роботууд | Viber сувагт нэгдээрэй |
🖥️Intel компани 2026 оны 2-р улиралд зах зээлийн хүлээлтээс давсан санхүүгийн үзүүлэлт танилцуулж, хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлтээс хүчтэй ашиг хүртэж байгаагаа харууллаа.
Тайлант улиралд Intel-ийн орлого өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт хүрчээ. Intel-ийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюун ухаанд зориулсан дата төв, серверийн процессорын эрэлт байлаа. Компанийн дата төвийн бизнесийн орлого 59 хувиар өсөж, 6.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин хувийн компьютерын чип үйлдвэрлэдэг үндсэн бизнесийн орлого 13 хувиар нэмэгдэж, 8.9 тэрбум ам.доллар болжээ.

Компани серверийн процессор нийлүүлэх урт хугацааны 10 гэрээг хэрэглэгчидтэй байгуулсан байна. Зарим гэрээнд үнийг урьдчилан тогтоосон бол заримд нь нийлүүлэх чипийн хэмжээг баталгаажуулжээ. Ингэснээр Intel ирээдүйн орлогоо тогтворжуулахын зэрэгцээ өнөөгийн өндөр эрэлт, үнийн таатай орчныг удаан хугацаанд хадгалахыг зорьж байна.
Intel-ийн хувьцаа 2026 он гарснаас хойш 170 гаруй хувиар өссөн боловч зөвхөн 7-р сард 28 хувиар буураад байсан юм. Иймээс энэхүү тайлан нь сүүлийн үеийн уналтын дараах хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн чухал үзүүлэлт боллоо.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
