- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦ 📊 1 ОРОНТОЙ ТООНД ХҮРЭВ
МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦ 📊 1 ОРОНТОЙ ТООНД ХҮРЭВ
Синглчүүдийн баяр -Худалдан авалт | Газрын тос -Нийлүүлэлт| Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

🔎Синглчүүдийн баяраар худалдан авалт сайнгүй байх төлөвтэй.
🔎Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна.
📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ
🔎Монгол Улсын инфляц 9 хувьтай гарснаар 1 оронтой тоонд хүрэв
🔎Klarna компани Их Британид IPO гаргахаар зэхэж байна.
🔎МХБ-ийн 2023.11.06-ны өдрийн арилжаа

📊ИНФЛЯЦ
Монгол Улсын инфляц 9 хувьтай гарснаар 1 оронтой тоонд хүрэв
Инфляц өнгөрсөн сард буурснаар Төв банкны зорилтот түвшин болох 6+-2 хувьд дөхөөд байна.
Аль төрлийн барааны үнэ ихээр өсөв?
Хүнсний барааны бүлгийн үнэ 14.4 хувиар
Боловсролын үйлчилгээний үнэ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 17 орчим хувиар өсөв

Цаашид яах вэ?
Монголбанк инфляцыг 2023-2024 онд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байна.
Цаашид төсөв тэлэх, уул уурхайн бус үйлдвэрлэл идэвхжихээр байгаа тул 2024 он хүртэл эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэнэ гэж Монголбанк үзэж байгаа юм.
Төсвийн зардлын сөрөг үр дагавар
Тооцооллоор төсвийн зардал 1 их наяд төгрөгөөр өсөхөд инфляц 1%-иар нэмэгдэх ба ирэх жил төсвийн зардал тэлэхээр хүлээгдэж байна.
Иймд ирэх оны төсвийн зардал нэмэгдэх, дотоод хүнсний инфляц цаашид буурахгүй байх эрсдэлүүд байсаар байгааг тодотгож байна.

📊АНХААРАЛД
Синглчүүдийн баяраар худалдан авалт сайнгүй байх нь…
Энэ долоо хоногийн хагас сайн өдөр /2023.11.11/ Сингличүүдийн баяр буюу БНХАУ-ын хамгийн том онлайн худалдааны фестивал болох гэж байна.
Анх Алибаба компаниас санаачилснаар эл өдөр онлайн худалдааны дэлгүүрүүд томоохон хямдрал зарлаж 11 сарын 10-аас 11-ийг шилжих шөнө 00 цаг 01 минутад асар их хэмжээний худалдан авалт онлайн худалдааны дэлгүүрүүдээр хийгддэг билээ.
Тэгвэл энэ жил тус фестивалаар худалдан авалт хэр их хийгдэх талаар Bain and Company компаниас онлайн худалдаанд идэвхтэй оролцдог 3000 гаруй худалдан авагчийн дунд судалгаа явуулсан байна.

Судалгаанд оролцогчдын 77 хувь нь тус өдөр онлайн худалдан авалтын зарцуулалтаа нэмэхгүй хэмээжээ.
2021 онд хийгдсэн судалгаанд хамрагдагсдын 49 хувь нь худалдан авалтаа нэмэхгүй гэж байсан бол 2022 онд 76 хувь болж өсөж байсан юм.
Судалгааны үзүүлэлт муу гарах болсны гол шалтгаан нь цар тахлын дараа худалдан авагчдын зан төлөв цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өөрчлөгдсөн нөлөөлж байна хэмээн Bain and Company-ийн партнер James Yang мэдэгджээ.

Гэхдээ дээрх судалгаанд ердөө 3,000 хүн хамрагдсан, дэлгүүрүүд үнээ хэр бууруулах нь тодорхойгүй байгаа нь Синглчүүдийн баяраар худалдан авалт бага байна гэж шууд дүгнэхэд хүндрэлтэй юм.
Мөн онлайн худалдаа тухайн өдөр хэрхэн явагдахаас Alibaba, JD, Pinduouo зэрэг онлайн худалдааны компаниудын хувьцааны ханш өсөх унах нь тодорхойлогдох юм.

📊 ЗАХ ЗЭЭЛ
Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна.
Ням гарагт газрын тосны гол нийлүүлэгч орнууд болох Саудын Араб, ОХУ-аас оны эцэс хүртэл газрын тосны нийлүүлэлтээ бууруулна гэдгээ мэдэгдсэнээр нефтийн зах зээл чангарлаа.
Эдгээр үйлдвэрлэгч орнууд нийлүүлэлтээ үргэлжлүүлэн танана гэсэн нь тийм ч гайхмаар зүйл биш ч 2024 оны эхээр энэ бодлогоо үргэлжлүүлсээр байвал зах зээлд илүү хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм.

Дэлхийн газрын тосны тэнцэлээс харахад 2024 оны 1-р улиралд газрын тосны зах зээл илүүдэлтэй байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Саудын Араб, ОХУ-ыг нийлүүлэлтээ үргэлжлүүлэн бууруулахад түлхэц болж магадгүй.
Мөн энэ долоо хоногийн сүүлээр гарах Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Энэ үеэр Хятадын түүхий эдийн эрэлтийн талаар тодорхой мэдээлэл авах боломжтой юм.

Энэ онд Хятадын нефтийн импорт болон шатахууны эрэлт тогтвортой байгаа ч тус улс нөөцөө тогтмол нэмж байгаа нь ирэх саруудад импортын бууралтад нөлөөлж болзошгүй юм.
Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрвэл шатахууны эрэлт буурна гэж шинжээчид эмээж байна.
Хятадын 3-р улирлын ДНБ хүлээгдэж байснаас өссөн ч 4 улирлын үзүүлэлт буурах магадлал өндөр байна.

📊ШИНЭ МЭДЭЭ
Klarna компани Их Британид шинэ компани байгуулна.
📍Шведийн финтекийн салбарын Klarna компанийн томоохон хөрөнгө оруулагчид болох Sequoia болон Heartland хөрөнгө оруулалтын компаниуд Их Британид шинэ компаниа үүсгэн байгуулахыг зөвшөөрөөд байна.
Тус компани нь Европын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг ба 💵6.7 тэрбум ам.доллараар үнэлэгддэг билээ.

Цар тахлын үед Klarna компанийн үнэлгээ 💵46 тэрбум ам.доллар хүрч байсан ч Ковидын дараах технологийн салбарын уналтыг дагаж буурсан байна.
Компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд “Klarna үйл ажиллагаагаа явуулсаар байх болно” гэжжээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ
Голомт Капитал ҮЦК нь бондын нээлттэй болон хаалттай зах зээлээс 2023 оны 10 сарын байдлаар нийт 💵234.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татан төвлөрүүлснээс харилцагчид маань 💵20.5 тэрбум төгрөгийн өгөөж хүртээд байна.

📢Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаа, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.11.06-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 246,012,021 төгрөгийн үнийн дүн бүхий 1,500,923 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,521 ширхэг нэгж эрх 17,018,959 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,536,000 юань буюу 8,260,157,440 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 255,125 ам.доллар буюу 879,102,071 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 523,600 ам.доллар буюу 1,804,205,172 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 11,206,595,663 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.5 хувиар өсч, 36,308.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,194,742,991,179 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
