- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Нөмөр Кредит Ассет- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн эхний төлөлт амжилттай хийгдлээ
Нөмөр Кредит Ассет- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн эхний төлөлт амжилттай хийгдлээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

"Бүтэлгүйтэх хэцүү. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд оролдож үзэхгүй байх нь л хамгийн муу нь юм"
Теодор Рузвельт
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хөдөлмөрийн зах зээл сайжирч байгаа ч АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүд уналттай хаагдлаа
Netflix (NASDAQ:NFLX)-ийн хэрэглэгчдийн тоо хүлээлтээс нэмэгдэж ханш нь 5 хувь өслөө. |Netflix онгоцны үйлчлэгчдэдээ 385,000 ам.долларын цалин санал болгож байна
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | "Таван толгой" ХК (TTL +14.92%) өндөр өсөлттэй байв.
2023 оны хамгийн анхны нээлттэй бонд- Сэндли бондын урьдчилсан захиалга үргэлжилж байна.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
Хөдөлмөрийн зах зээл сайжирч байгаа ч АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүд уналттай хаагдлаа
Хөрөнгө оруулагчдын дунд Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөнө гэсэн болгоомжлол үүсээд байна.
АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд долоо хоног тутмын ажилгүйдлийн нөхөн олговор авах хүсэлт хүлээгдэж байснаас доогуур гарсан нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг илтгэж байна. Энэ нь бодлогын хүүг хүчтэй нэмэх бас нэгэн шалтаг болж магадгүй юм.


ХНС-ын албаны хүмүүсийн өгч буй сүүлийн үеийн тайлбаруудыш харвал Төв банкны хүүгийн талаарх бодлого болон зах зээлийн хүлээлт хоёрын хоорондын уялдаа холбоо алдагдаж байгаа нь ажиглагдаж байна.
Netflix онгоцны үйлчлэгчдэдээ 385,000 ам.долларын цалин санал болгож байна
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр АНУ-д онгоцны үйлчлэгчдийн дундаж цалин жилд 62,000 гаруй ам.доллар байдаг.Тэгвэл Netflix компани Калифорниа мужийн Сан Хосе хотод байрладаг хувийн нисэх компанийн онгоцны үйлчлэгчийн ажилтандаа 385,000 ам.долларын (313,538 фунт) цалин санал болгож байна. Тус компани өнгөрсөн жил захиалагчдын тоо буурснаар олон зуун ажилтнаа цомхотгосон учраас дээрх зар олны анхаарлыг татжээ. Netflix-ийн зүгээс тухайн ажилтны цалинг тогтоохдоо мэргэжлийн ур чадвар, туршлагад нь үндэслэдэг хэмээсэн байна.


"Sharnger Things", "Monster: The Jeffrey Dahmer Story" зэрэг хит шоунууд нь үзэгчдийг эргүүлэн татахад тусалсан учраас ашиг орлого нь өссөн.
Тодруулбал Netflix (NASDAQ:NFLX)-ийн хэрэглэгчдийн тоо хүлээлтээс их нэмэгдэж ханш нь 5 хувь өслөө.
Харин нэгж хувьцаанд ногдох ашгийг 0.59 ам.доллар гэж хүлээж байсан ч 0.12 гарсан нь маш муу үзүүлэлт юм. Орлогын хувьд таамаглаж байснаас үл ялиг илүү буюу 7.85 тэрбум ам.доллар гарсан байна.
Өнгөрсөн улиралд хэрэглэгчийн тоо сайн нэмэгдсэн нь 2022 оны эхний улиралтай харьцуулахад 2023 оны нэгдүгээр улирал эерэг хүлээлттэй байна.

Мөн тус компанийн co-CEO Рид Хастингсийг албан тушаал буурч байгаа бол Грег Питерс нь албан тушаал ахиж Тед Сарандосын хамтран гүйцэтгэх захирал, Netflix-ийн удирдах зөвлөлийн гишүүн болжээ.
Мөн тус компани зар сурталчилгааны шинэ бодлогыг эхлүүлсэн бөгөөд нууц үг хуваалцахыг зогсоох арга хэмжээ авч байна.

ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 19-ний өдрийн арилжааны мэдээ
2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 320,909,384 төгрөгийн үнийн дүн бүхий 1,421,574 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Өндөр өсөлттэй
"Таван толгой" ХК (TTL +14.92%)
"Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.81%)
"Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +14.68%)
Хамгийн бууралттай
"Авто импекс" ХК (AOI -12.27%),
"Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -11.03%)
"Тав" ХК (TAV -8.33%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,676 ширхэг нэгж эрхийг 7,794,041 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бондыг 285,120 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.08 хувиар өсөж, 38403.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,950,112,515,235 төгрөг боллоо.


2023 ОНЫ ХАМГИЙН АНХНЫ НЭЭЛТТЭЙ БОНД- СЭНДЛИ БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Голомт Капитал компани нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд Сэндли ББСБ ХК-ийн Монголын хамгийн анхны буцаах нөхцөлтэй НЭЭЛТТЭЙ бондыг санал болгож байна.
СЭНДЛИ БОНДЫН НӨХЦӨЛ:
👉ТОГТМОЛ ӨГӨӨЖ - 19.2% (Улирал тутам төлөгдөнө)
👉НЭРЛЭСЭН ҮНЭ- 100,000₮
👉ХҮҮГИЙН ТАТВАР - 5.0%
👉ХУГАЦАА - 18 сар
👉НЭМЭЛТ НӨХЦӨЛ- Хөрөнгө оруулагч нь 12 сарын дараа бондоо Үнэт цаас гаргагчид эргүүлэх худалдах эрхтэй.
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/xxGdNL41LfqzD3Aa8линкээр мэдээллээ бөглөж аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг
8888-0272
8610-5050
7012-1530 дугаараас авна уу.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
